MN

Газрын мониторингийн сүлжээ

Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн үндэсний сүлжээ байгуулах” гэрээт ажил

    Барилга, хот байгуулалтын яам “АТТП” ХХК-тай Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн үндэсний сүлжээ байгуулах” зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулан ажиллаж байна.

Ажлын зорилго:

    Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэг, сүлжээг байгуулж, салбар хоорондын мэдээлэл солилцооны уялдааг хангасан, вэбэд суурилсан цахим мэдээллийн системийг бий болгон, газар хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын зорилго оршино.

Хамрах хүрээ:

  1. ХАА-н газрын 114931086.3 га
  2. Хот суурины газрын 753633,3 га
  3. Ойн сан бүхий газрын 14334284,7 га
  4. Усны сан бүхий газрын 686070,5 га
  5. Зам шугам сүлжээний газрын 473786,8 га
  6. Тусгай хэрэгцээний газрын 25232713,4 га буюу нийт 156411575,0 га газрыг хамарсан газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэг, сүлжээ байгуулна.

Ажил гүйцэтгэх хугацаа:

2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сард хэрэгжүүлнэ.

Ажлын иж бүрдэл:

  • Олон улсын газрын мониторингийн үйл ажиллагааг судлах, Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт гаргах;
  • Салбаруудын мониторингийн үйл ажиллагааг арга зүй, аргачлалыг нарийвчлан судлах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах;
  • Газрын төлөв байдал, чанарын мониторингийн өгөгдлийн сангийн стандарт болон загварыг боловсруулж, батлуулах;
  • Урьд хийгдсэн болон одоо хийгдэж байгаа /захиалгат/ хянан баталгааны мэдээллийг нэгдсэн стандарт, загварын дагуу мэдээллийн санд оруулах;
  • Газрын мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ ажиллуулах нэгдсэн арга зүйг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх;
  • Салбар дундын зохицуулалтыг хангасан газрын төлөв байдал, чанарын мониторинг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны журам боловсруулж, батлуулах;
  • Газар хамгаалах, нөхөн сэргээх аргачлалыг боловсруулах, хэлэлцүүлэх;
  • Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тус бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэгийг тогтоох, анхдагч мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, зураглал, мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд оруулах;
  • Газрын төлөв байдал, чанарын мониторингийн орон  зайн өгөгдлийн сан, тэдгээрийн мета өгөгдөл, газар хамгаалах, нөхөн сэргээлтийн тайлан, захиалгат хянан баталгааны ажлыг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хянах, дүгнэлт гаргах зэрэг функцүүдийг агуулсан вэбэд суурилсан програм хангамжийн загвар, шийдэл, бизнес процессыг захиалагчтай зөвшилцөн боловсруулж, хөгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлэх;
  • Бусад мэдээллийн сан, програм хангамжтай уялдан ажиллах нэмэлт аппликэйшн, хэрэглүүрийг хөгжүүлэх;
  • Програм хангамжийн хэрэглэгчийн гарын авлага боловсруулах;
  • Сургалтыг зохион байгуулна. Үүнд: Аймгийн ГХБХБГ, сумын газрын даамлуудад зориулсан сургалт, Оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт,  Мэдээллийн сан, програм хангамжийн сургалт.
  • Дараах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Үүнд: Иж бүрэн компьютер 22 ш, Сервер, дагалдах хэрэгсэл 2 ш, Стораже, дагалдах хэрэгсэл,  Хөрсний мониторинг хийх багаж, хэрэгсэл 23 ш.

 Газрын мониторингийн өгөгдлийн сан:

    Монгол улсын Газрын мониторингийн үндэсний сүлжээ нь газрын нэгдмэл сангийн ангиллыг хамарсан бүтэцтэй тул мониторингийн мэдээллийн сан нь газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрийг хамарсан дэд сангуудад хуваагдана. Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэхдээ бүх ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын болон захиалгат хянан баталгаа, газрын суурь судалгаа, газрын мониторингийн судалгаа, тусгай хамгаалалттай газрын судалгаа, ой, усны судалгаа, хот суурингийн газрын бохирдлын, тариалангийн газрын агрохимийн судалгааны үр дүнгийн мэдээллийн нэгдсэн стандартаар мониторингийн мэдээллийн дэд сангуудын өгөгдлийг бүрдүүлнэ. Мониторингийн мэдээллийн сангийн өгөгдлийг бүрдүүлэхэд салбаруудын хамтын ажиллагаа чухал юм.

Газрын мониторингийн мэдээллийн сан:

    Газрын мониторингийн мэдээллийн сан нь Газарзүйн мэдээллийн системд тулгуурлах ба өгөгдөл боловсруулалт, дүн шинжилгээний үр дүнг WEB server программаар нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ.

 Газрын мониторингийн сүлжээний бүтэц:

    Монгол улсын газрын нэгдмэл сангийн 73.42 хувийг хөдөө ахуйн газар, 0.54 хувийг хот тосгон, бусад суурины газар, 0.30 хувийг зам, шугам сүлжээний газар, 9.17 хувийг ойн сан бүхий газар, 0.44 хувийг усны сан бүхий газар, 16.13 хувийг тусгай хэрэгцээний газар тус тус эзэлнэ.

Ажлын ач холбогдол:

  • Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 14500 цэг бүхий мониторингийн сүлжээ үүснэ.
  • Нэгдсэн арга зүй, технологи, хугацаа бүхий мониторингийн тогтолцоо бүрдэнэ.
  • Мониторингийн өгөгдөл мэдээллийн нэгдсэн стандарттай болно.
  • Салбар дундын нэгдсэн мэдээллийн сан бүрдэж мэдээлэл солилцох боломж хангагдана.
  • Газар хамгаалах, нөхөн сэргээх ажлын бүртгэл, зардал төлөвлөлт сайжирна.
  • Хяналтын нэгдсэн тогтолцоо үйлчилнэ.
Return to top