MN

Шугам сүлжээний геодезийн ажил /цахилгаан, холбоо, дулаан, цэвэр, ариутгах татуурга, үерийн ус, шилэн кабель/

Инженерийн шугам сүлжээний зураглал

    2018 онд БХБЯ-ны захиалгаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд Дорнод, Сүхбаатар  аймгуудын инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг гүйцэтгүүлж үр дүнг “Геодези, байр зүйн зургийн мэдээллийн сан”-д хүлээн авлаа. Ингэснээр Улаанбаатар хот, 21 аймгийн төв 7 төрлийн инженерийн шугам сүлжээний зураг, мэдээллийн сантай болсон.

    Дорнод, Сүхбаатар аймгуудын хувьд инженерийн шугам сүлжээний зураглалыг шугам тус бүрээр газар доорх бодит байдлаар 3 хэмжээсээр /Зураг 1/, гүйцэтгэсэн нь бусад аймгуудаасаа давуу болсон юм.

Зураг 1. 3 хэмжээсээр инженерийн шугам сүлжээг зурагласан байдал

Хэрэглээ, ач холбогдол

  1. Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурь өгөгдөл болгон ашиглаж байна.
  2. Орон нутгийн байгууллага, холбогдох яам, агентлагуудын төлөвлөлт, мониторингийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээний нэгдсэн мэдээллийн эх үүсвэртэй болсон.
  3. Аливаа байгалийн гамшиг, газар хөдлөлт болсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авах, сэргээн босголтын ажил явуулахад шаардлагатай нарийвчлал сайтай, үнэн бодит мэдээллийн сан бүрдсэн.
  4. Аймаг, нийслэлийн НААҮ-ний ажил хариуцсан байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах зураг, мэдээллүүдээр хангагдаж, цаашид мэдээллээ нэмж шинэчлэх боломж бүрдсэн.

    2018 онд “Монгол Улсын сум, суурин газруудын инженерийн шугам сүлжээний зураглал хийх” техникийн төслийг боловсруулж БХБ-ын дэд Сайдаар батлууллаа.

    “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД 11-105-06 шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн бөгөөд батлуулахаар ажиллаж байна.

Дээш буцах