MN

Бүрдүүлэх баримт бичиг

Цахим систем

  • Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж, ахуйн нэгжүүдийн  цахим системд нэвтрэх бол  энд дарна уу.

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгахад бүрдүүлэх материал

Тусгай зөвшөөрөл авах/сунгах хүсэлтийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт гаргана. Дээрх хэсэгт байрлах загвар, маягттай танилцана уу.

1. Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх

  • Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл
  • Тусгай зөвшөөрөл хүсэгчийн тодорхойлолт /маягт №1-ийг бөглөх/
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • ААН-ийн дүрэм
  • Удирдах болон инженер техникийн ажилчдын тодорхойлолт /ИТА бүр дээр маягт №2-ыг бөглөх/
  • Суурь нөхцөл шаардлагын дагуу инженер техникийн ажилчдын иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом, мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбарууд, НДД-ийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан тус тус хавсаргах;
  • Инженер техникийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, өмнө нь ажиллаж байсан байгууллагаасаа гарсан, тухайн байгууллагад ажилд орсон тушаалыг хавсаргах;
  • Багаж, тоног төхөөрөмжийн тодорхойлолт /маягт №3-ыг бөглөх/
  • Суурь нөхцөл шаардлагын дагуу багажны гэрчилгээний хуулбаруудыг хавсаргах; /Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.5.5-д заасны дагуу багажийг баталгаажуулсан байна./
  • Инженер техникийн ажилтнуудын туршлага /ИТА бүр дээр маягт №4-ийг бөглөх/
  • Норм ба стандарт, техникийн баримт бичгийн жагсаалт /маягт №5-ыг бөглөх/

 2. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлэх баримт бичиг

  • Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • Тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн өргөдөл
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг дүгнэсэн тэмдэглэл;
  • Шинэчилсэн норм норматив баримт бичгийн жагсаалт /маягт №5-ыг бөглөх/

    Тайлбар: Энэ маягтад холбогдох норм ба стандарт, техникийн баримт бичгийн 3 болон 17 дугаар хуудсыг ААН-ийн тэмдэгээр баталгаажуулсан хуулбарыг хавсаргана.

 

Return to top