MN

Хөрөнгө оруулалтын ажил

1. “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн үндэсний сүлжээ байгуулах” гэрээт ажил

Ажлын зорилго:

    Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэг, сүлжээг байгуулж, салбар хоорондын мэдээлэл солилцооны уялдааг хангасан, вэбэд суурилсан цахим мэдээллийн системийг бий болгон, газар хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын зорилго оршино.

Хамрах хүрээ:

  1. ХАА-н газрын 114931086.3 га
  2. Хот суурины газрын 753633,3 га
  3. Ойн сан бүхий газрын 14334284,7 га
  4. Усны сан бүхий газрын 686070,5 га
  5. Зам шугам сүлжээний газрын 473786,8 га
  6. Тусгай хэрэгцээний газрын 25232713,4 га буюу нийт 156411575,0 га газрыг хамарсан газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэг, сүлжээ байгуулна.

Ажил гүйцэтгэх хугацаа:

2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сард.

Ажлын иж бүрдэл:

  1. Олон улсын газрын мониторингийн үйл ажиллагааг судлах, Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт гаргах;
  2. Салбаруудын мониторингийн үйл ажиллагааг арга зүй, аргачлалыг нарийвчлан судлах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах;
  3. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн өгөгдлийн сангийн стандарт болон загварыг боловсруулж, батлуулах;
  4. Урьд хийгдсэн болон одоо хийгдэж байгаа /захиалгат/ хянан баталгааны мэдээллийг нэгдсэн стандарт, загварын дагуу мэдээллийн санд оруулах;
  5. Газрын мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ ажиллуулах нэгдсэн арга зүйг боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх;
  6. Салбар дундын зохицуулалтыг хангасан газрын төлөв байдал, чанарын мониторинг, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны журам боловсруулж, батлуулах;
  7. Газар хамгаалах, нөхөн сэргээх аргачлалыг боловсруулах, хэлэлцүүлэх;
  8. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал тус бүрээр газрын төлөв байдал, чанарын мониторингийн цэгийг тогтоох, анхдагч мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, зураглал, мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд оруулах;
  9. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн орон  зайн өгөгдлийн сан, тэдгээрийн мета өгөгдөл, газар хамгаалах, нөхөн сэргээлтийн тайлан, захиалгат хянан баталгааны ажлыг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хянах, дүгнэлт гаргах зэрэг функцүүдийг агуулсан вэбэд суурилсан програм хангамжийн загвар, шийдэл, бизнес процессыг захиалагчтай зөвшилцөн боловсруулж, хөгжүүлэн, хэрэглээнд нэвтрүүлэх;
  10. Бусад мэдээллийн сан, програм хангамжтай уялдан ажиллах нэмэлт аппликэйшн, хэрэглүүрийг хөгжүүлэх;
  11. Програм хангамжийн хэрэглэгчийн гарын авлага боловсруулах;
  12. Сургалтыг зохион байгуулна. Үүнд: /Аймгийн ГХБХБГ, сумын газрын даамлуудад зориулсан сургалт, Оролцогч байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт, Мэдээллийн сан, програм хангамжийн сургалт/
  13. Дараах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Үүнд: /Иж бүрэн компьютер 22 ш, Сервер, дагалдах хэрэгсэл 2 ш, Стораже, дагалдах хэрэгсэл 1 ш,  Хөрсний мониторинг хийх багаж, хэрэгсэл 23 ш/

2. “Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулан 21 аймаг, 330 суманд нэвтрүүлэх” “Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулан 21 аймаг, 330 суманд нэвтрүүлэх” гэрээт ажил

Ажлын зорилго:

Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг вебэд суурилсан програм хангамжийн тусламжтайгаар боловсруулж, мэдээллийн сангийн нэгдсэн цахим системийг бүрдүүлэхэд төслийн үндсэн зорилго оршино.

Ажлын хамрах хүрээ:

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан Газар зохион байгуулалтын мэдээллийн сангийн вебэд суурилсан нэгдсэн цахим системийг байгуулна  /Нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт/.

Ажил гүйцэтгэх хугацаа:

Эхлэх хугацаа: 2018 оны 2 дугаар сар

Дуусах хугацаа: 2019 оны 11 дүгээр сар

Ажлын иж бүрдэл:

  1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн вебэд суурилсан нэгдсэн цахим систем;
  2. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан;
  3. Орон зайн холболт бүхий газар зохион байгуулалтын төлөвлөгөөний  мэдээллийн сангийн цахим хуудас;
  4. Үйл ажиллагаа зохицуулсан дүрэм, журам, бусад эрх зүйн акт;
  5. Вебэд суурилсан цахим системийг удирдан зохион байгуулах чадвар бүхий боловсон хүчин, хүний нөөц.

3. “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” төслийн товч танилцуулга

Зорилго:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.81.12-д “Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах”, 2.81.13-д “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”

Шийдвэрлэх асуудал:

Улсын хэмжээнд газар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, кадастрын зураглал, цахим архив, газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг агуулсан салбар хоорондын мэдээлэл солилцооны уялдааг хангасан Газрын кадастрын мэдээллийн системийг байгуулж, Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баталгааг хангаж иргэдэд нээлттэй цахим үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх.

Хамрах хүрээ, талбайн хэмжээ /га/:

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамран хэрэгжинэ. /1.5 сая га/.

Ажил гүйцэтгэх хугацаа: 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар.

Ажлын иж бүрдэл:

1. Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах, хэмжилтийн алдаатай болон топологи алдаатай нэгж талбарын мэдээллийг засварлах:

  • Зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах; 
  • Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 20 см-ээс дээшхи топологийн алдаатай нэгж талбарыг засварлах;
  • Нийслэлийн хэмжээнд хэмжилтийн алдаанаас болж Газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй бүртгэгдсэн нэгж талбаруудыг засварлах.

2. Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах болон тоон архив үүсгэх:

    • Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах;
    • Нэгж талбар тус бүрээр цаасан болон цахим хувийн хэрэг үүсгэх.

    3. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн веб хувилбарын хөгжүүлэлтийг хийх, нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах;

    4. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг геодезийн өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, Улсын нэгдсэн кадастрын мэдээллийн системд холбоход бэлэн болгох, сервер, сүлжээ, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулах;

    5. Бусад салбарын кадастрын мэдээллийн санг агуулсан салбар дундын мэдээллийн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх;

    6. Тоног төхөөрөмж нийлүүлэх:

    • Сервер;
    • Компьютер;
    • долгионы GPS;
    • 3 үйлдэлт принтер.

    7. Улсын хэмжээнд Кадастрын нэгдсэн мэдээллийн систем байгуулах;

    8. Програм хангамжийн хэрэглэгчийн гарын авлага.

    4. “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” төслийн товч танилцуулга

    Зорилго:

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”–ний 5.2.4-д “Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 3 дугаар хэсэгт “Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх”.

    Шийдвэрлэх асуудал:

    Газрын арилжаа худалдаанд оролцогчдод газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлсэн мэдээллийн системийг байгуулж арилжааны танхим нээж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, зах зээлийн үнийн мэдээг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд чиглэгдэнэ.

    Хамрах хүрээ, талбайн хэмжээ /га/:

    Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамран хэрэгжинэ /1.5 сая.га/.

    Ажил гүйцэтгэх хугацаа:

    2018 оны 03 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар.

    Ажлын иж бүрдэл:

    1. Газрын биржийн арилжааны танхим байгуулах, тохижуулах, засварлах /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт/:

    • Иргэд олон нийтийг хүлээн авах, газрын биржийн арилжаа, худалдаа мэдээллээр үйлчлэх танхимыг засварлах, тохижуулах.

    2. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүх, өнөөгийн байдал, зах зээлийн бүтэц, багтаамж, оролцогч талууд, нөлөөлөх хүчин зүйлс, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх, нэгдсэн судалгаа хийх:

    • 1990 оноос хойш өнөөг хүртлэх газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв байдлыг судлах, дүн шинжилгээ хийх;
    • Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бүтэц, багтаамж, оролцогч талууд, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, дүн шинжилгээ хийх;
    • Газар, үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн үр, өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг судлах;
    • Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
    • Нэгдсэн дүгнэлт гаргах, үнэлэлт, дүгнэлт өгөх.

    3.    Газрын биржийн төлбөр, тооцоог бүрэн цахимжуулах, програм хангамжийн хөгжүүлэлт хийх:

    • Газрын биржийн үйл ажиллагааны төлбөр, тооцоог бүрэн цахимжуулах;
    • Газар зүйн мэдээллийн системийн нээлттэй эх үүсвэр дээр үндэслэн төлөвлөлтийг хэсгийг хөгжүүлэх;
    • Газрын зургийн хэсгийг газар зүйн мэдээллийн системийн нээлттэй эх үүсвэрийг ашиглаж хөгжүүлэх;
    • Үл хөдлөх хөрөнгийн зуучийн компаниудын оролцоог хангах, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээний хэсгийг хөгжүүлэх;
    • Газрын худалдаа, түрээс, арилжааны хэсгийг хөгжүүлэх;
    • Хэрэглэгчийн менежментийн хэсгийг хөгжүүлэх;
    • Газрын биржийн цахим системийн гар утасны аппликейшний хөгжүүлэлт хийх.

    4.    Програм хангамжид оруулах өгөгдөл мэдээг цуглуулах, засварлах:

    • 2015 оноос өмнө цуглуулсан газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг нөхөж оруулах;
    • Өмнө зохион байгуулагдсан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээг нөхөж оруулах, байршилтай холбох;
    • Өмнө нь цуглуулсан 30’000 газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг газрын кадастрын мэдээллийн сантай холбох.

    5.    Газрын биржийн техник, тоног төхөөрөмжийг худалдан авах:

    • Газрын биржийн арилжааны танхимын техник, тоног төхөөрөмж;
    • Компьютер;
    • Мониторингийн дэлгэц /21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн газрын албанд өгөх/;
    • Сервер;
    • ArcGIS Standard Edition-ийн сервер;
    • Медиа конвертор, хайрцаг /16 порт+managed/;
    • Оптик кабелийн харилцан холболт /48 core/;
    • Хадгалах төхөөрөмж /нөөцлөлт, архив/;
    • Сервер ба хадгалах төхөөрөмжүүдийн хооронд 10 GB-аас дээш сүлжээний хурд үүсгэх холболт.

    6.    Газрын биржийн цахим системийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах, олон нийтэд таниулах:

    • Газрын биржийн цахим системд ажиллах мэргэжилтнүүдийг хамруулан сургалт зохион байгуулж боловсон хүчнийг чадавхжуулах;
    • Газрын биржийн үйл ажиллагаанд оролцогчдыг хамруулан үе шаттайгаар сургалт зохион байгуулах;
    • Газрын биржийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, телевизийн нэвтрүүлэг, шторк бэлтгэн цацах;
    • Газрын биржийн үйл ажиллагааг харуулсан танилцуулга бэлтгэх, гарын авлагаар хангах;
    • Програм хангамж ашиглах талаарх видео хичээл боловсруулах. 

    5. “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” төслийн товч танилцуулга

    Зорилго:

    Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 5.2.4-д “Газрын харилцааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 2 дугаар хэсэгт “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох”.

    Шийдвэрлэх асуудал:

    Газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу, зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнэлгээг шинэчлэн, газрын төлбөр, татвартай холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгож, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох.

    Хамрах хүрээ, талбайн хэмжээ /га/:

    Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамран хэрэгжинэ /156.0 сая.га/.

    Ажил гүйцэтгэх хугацаа:

    2018 оны 03 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар.

    Ажлын иж бүрдэл:

    1.Газрын үнэлгээ хийх зааврын төслийг боловсруулах:

    • Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар;
    • Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар.

    2.Газрын үнэлгээний мэдээллийн сан үүсгэх:

    • Газрын үнэлгээ хийхэд шаардлагатай нийгэм,  эдийн засгийн болон хүрээлэн буй орчны мэдээллээр мэдээллийн сан үүсгэх;
    • 2005 оноос хойш цуглуулсан Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг үнэлгээнд бэлтгэх.

    3. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээний систем (CAMA)-ийг хөгжүүлэх:

    • Канад болон эсвэл түүнтэй дүйцэхүйц кадастрын бүртгэлийн систем өндөр хөгжсөн гадаад улс орнуудын бүртгэлийн систем, газрын масс үнэлгээний талаар туршлага судлах;
    • Газрын зах зээлийн үнийн мэдээг байршилтай холбох, боловсруулах модулийг хөгжүүлэх;
    • Орон зайн анализ хийх модулийг хөгжүүлэх;
    • Газрын зах зээлийн үнэд нөлөөллийн шинжилгээ хийх модулийг хөгжүүлэх;
    • Жишиг нэгж талбарыг үнэлгээ хийх модулийг хөгжүүлэх;
    • Бүсчлэлийн анализ хийх модулийг хөгжүүлэх;
    • Кадастр /масс/-ын үнэлгээний математик загварчлалыг боловсруулах модулийг хөгжүүлэх;
    • Газрын суурь үнэлгээг нэгж талбар бүрээр тооцоолох модулийг хөгжүүлэх.

    4. Газрын суурь үнэлгээг нэгж талбар бүрээр тогтоох:

    • Хот тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээг нэгж талбар бүрээр тогтоох;
    • Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээг Газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойрог тус бүрээр тогтоох;
    • Зам, шугам сүлжээний газар, Ойн сан бүхий газар, Усны сан бүхий газар, Улсын тусгай хэрэгцээний газрын суурь үнэлгээг тогтоох.

    5. Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалт, гүйцэтгэл, хяналт, тайлагнал, цахим төлбөр тооцооны програм хангамжийг хөгжүүлэх:

    • Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын ногдуулалтын модулийг хөгжүүлэх;
    • Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын цахим төлбөр тооцооны модулийг хөгжүүлэх /Банкны системтэй холбох, Хэрэглэгчдэд зориулсан цахим хуудас, нэхэмжлэх, төлөлтийн талаарх зурвас илгээх үйлчилгээг нэвтрүүлэх/;
    • Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын гүйцэтгэл, хяналтын модулийг хөгжүүлэх;
    • Газрын төлбөр, татвар, хураамжийн орлогын тайлангийн модулийг хөгжүүлэх;
    • Гар утасны аппликэйшн хөгжүүлэх.

    6. Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх:

    • Агентлаг, 21 аймгийн ГХБХБГ, нийслэлийн ГА-ны газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах.

    7.    Тоног төхөөрөмж нийлүүлэх:

    • Сканнер нийлүүлэх;
    • Хард диск.

    6. “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах” ажлын танилцуулга

    Зорилго

    Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хэрэгжүүлэх, хаягжуулалтыг нэгдсэн арга зүйгээр үе шаттайгаар, тоон хэлбэрт шилжүүлэн хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн үйлчилгээнд ашиглагдаж буй хаягтай холбогдсон баримт бичгийг солих, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хаяжуулалт, хаягийн тэмдэг, тэмдэглэгээг олон улсын түвшинд хүргэхэд төслийн зорилго оршино.

    Хууль, эрх зүйн үндэслэл:

    • Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахтай холбоотой Монгол улсын УИХ болон Засгийн газар дараах бодлого, хөтөлбөрийн баримт бичгийг баталсан байна.
    • “Геодези, зураг зүйн тухай” хууль,
    • “Хаягжуулалтын тухай” хууль,
    • Засгийн газрын 2013 оны 323 дугаар тогтоол,
    • Ерөнхий сайдын 2013 оны 118 дугаар захирамж,
    • “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”,
    • Монгол улсын стандарт “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5283,
    • Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”,
    • Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар танилцуулсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө.

    Хийж гүйцэтгэсэн ажил

    Засгийн газрын 280 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нийслэл, 21 аймаг, 330 сумын хэмжээнд хаягийн зураг зохиох, мэдээллийн сан үүсгэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /3 тэрбум төгрөг/ 2013-2018 оны хооронд хийж гүйцэтгэсэн.

    Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу 21 аймаг, 330 сум тус бүрийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас /хаягжуулалт, хаягийн тэмдэгжүүлэлт хийх тухай/ 365 тогтоол шийдвэр гарсан. Өнөөгийн байдлаар 21 аймгийн хэмжээнд 459,730 нэгж талбар /газар/ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэнээс 98,794 нэгж талбарыг /газрын гэрчилгээ/ журмын дагуу хаягжуулсан. Мөн 121 суманд хаягийн тэмдэг байршуулсан, 163 сум хаягийн тэмдэг байршуулаагүй, 46 суманд 2019 онд хаягийн тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хаягийн тэмдэг байршуулах ажилд нийт 2 тэрбум төгрөг орон нутгийн төсвөөс зарцуулаад байна.

    Ач холбогдол

    “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын хүрээнд:

    “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг бий болгоно. Хаягийн иж бүрдэлийг удирдан зохион байгуулах, цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалснаар хоорондоо харилцан холбоотой өгөгдөл, төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой хаягжуулах цогц үйл ажиллагааг автоматжуулсан тогтолцоо болох юм.

    Газар зүйн мэдээллийн системд суурилсан үйлчилгээг төрийн байгууллага, олон нийтэд үзүүлнэ. Хаягийг мэдээллийн санд орсон гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягтай холбоотой ажил үйлчилгээг эрхлэгч төрийн болон оролцогч бусад байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх суурь зураг болно.

    Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягийн нэгдсэн системийг бий болгон хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн байгууллага, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, хаягийн зурагт суурилсан зам заагч системийг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

    Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

    Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:1000, 1:100000-ний масштабтай хаягийн зургийн тодруулалт хийх, мэдээллийн сан үүсгэх:

    • 2013-2016 оны хооронд хийж гүйцэтгэсэн Нийслэл, 21 аймаг 330 сум, 25 жижиг суурингийн хэмжээнд хийгдсэн хаягийн зурийг засварлаж мэдээллийн сан үүсгэx;
    • Нийслэл, 21 аймаг 330 сум, 25 жижиг суурингийн хэмжээнд хийгдсэн хаягийн зургийн нөхөн бүрдүүлэлт хийх;
    • 1:100 000-ны масштабтай хаягийн зурагт зураглах боломжгүй шинээр үүссэн суурьшлыг зураглаx, хаягийн зураг зохиох;
    • Тусгай хамгаалалттай газарт (Горхи Тэрэлж, Нүхт, Жаргалантын ам гэх мэт) хүн ам  олноор бий болсон 52 сууринд /амралт аялал жуулчлалын газруудын объектуудын/  1:1000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглал хийж, хаягийн зураг зохиох.

    Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулах, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх:

    • Нийгмийн үйлчилгээнд ашиглагдаж буй хуучин хаяг, гэрээт ажлын хүрээнд хийгдсэн шинэ хаягийн хамт зэрэгцүүлсэн хаягийн мэдээллийн сан үүсгэх; 
    • Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сантай холбох;
    • Хаягийн мэдээллийн санг  үүсгэгч, түгээгч байгууллагуудын мэдээллийн сантай холбох;
    • Газар зүйн мэдээллийн системд суурилсан хаягийн зургийг бий болгох, хэрэглээнд нэвтрүүлэх төрийн байгууллага, олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, хаягийн зурагт суурилсан зам заагч системийг хөгжүүлэх.

     

    Дээш буцах