MN

Олон улсын төслүүд

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь салбарын хөгжлийг сайжруулахын тулд олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол орондоо амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажилладаг. Орос, Солонгос, Япон улс болон Дэлхийн банк, НҮБ зэрэг байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хэрэгжилт, чадавхийг бэхжүүлэх төсөл

2019

Улаанбаатар,Монгол Улс,Дэлхийн банк,ГЗБГЗЗГ,UN-GGIM

          Дэлхийн банкны Газар, орон зайн чиглэлийн багийн зөвлөхүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийхээр Улаанбаатар хотноо 2019 оны 10 дугаар сарын 14-25-ны өдрүүд болон 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд ажиллаж байна. Зөвлөх баг нь:

  • Катерин Келм, /Зөвлөх багийн ахлах, Дэлхийн банк/
  • Эндрью Күүт, /ConsultingWhere компанийн захирал/
  • Др. Лесли Арнолд, /Geospatial Frameworks компанийн захирал/
  • Саймон Вилс, /Орон зайн зөвлөх/ гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн.

      Дээрх уулзалтуудын үр дүнд Зөвлөх баг нь байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан, судалгааны үр дүн, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулахаар 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн.

БНСУ-ын Chumdan Geospatial Information компани

2019 оны 2-3 сар

ГЗБГЗЗГ

          Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төлөөлөл БНСУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн зардлаар 2019 оны 5 дугаар сарын 07-оос 5 дугаар сарын 11-ний хооронд томилолтоор ажилласан. “Chumdan geospatial information” байгууллагатай “Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийн дэд бүтцийн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох” төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцож, БНСУ-д Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийг хэрхэн бүрдүүлж буй, ашиглаж буй байдалтай танилцсан. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Chumdan geospatial information” Co.Ltd байгууллагын удирдлага, албан хаагч нартай уулзан Монгол Улсад “Нээлттэй газар зүйн мэдээллийн системд тулгуурласан орон зайн мэдээллийн дэд бүтцийн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох” нь сэдвээр талууд нээлттэй ярилцлага өрнүүлсэн. ГЗБГЗЗГ-т байгаа том масштабын байр зүйн зураг, хаягийн мэдээллийн сан, газрын кадастрын систем болон байгууллагын үндэсний орон зай, өгөгдлийн дэд бүтцийн санд байгаа мэдээлэлд дүн шинжилгээ, анализ хийж Газрын зургийн менежментийн болон хэрэглээний систем бий болгох ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулахаар талууд тохиролцсон. “Газрын зургийн хэрэглээний систем” байгуулах төслийн санал боловсруулж БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Үүний тулд БНСУ-аас 3 төлөөлөгч 10-30 хоногийн хугацаатай ажиллаж одоогийн нөхцөл байдал болон ГЗБГЗЗГ-ын саналын дагуу “Газрын зургийн менежментийн систем”-ийг 2019 оны 12 сараас өмнө хөгжүүлэхээр болсон. Төслийг боловсруулах ажлын хүрээнд судалгааны ажлын эхний баг ГЗБГЗЗГ-т ажиллаж байна.

ОХУ-ын Росреестр байгууллагатай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх

2019 оны 2 сар

БХБЯ,ГЗБГЗЗГ

          Гадаад харилцааны яаманд 2019 оны 02 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд “ОХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол орны нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулах” төслийн техникийн асуудлыг ОХУ-ын талтай хэлэлцээр хийх уулзалтыг зохион байгуулж хамтран ажиллах санал хүсэлтээ солилцсон.

Япон улсын гео-орон зайн мэдээллийн агентлаг

2019 оны 3 сар

ГЗБГЗЗГ

           Япон Улсын Гео-орон зайн мэдээллийн агентлагийн /GSI/ Сансрын геодезийн судалгааны хэлтсийн захирал Basara Miyahara, Физик геодезийн хэлтсийн дарга Toshihiro Yahagi нар 2019 оны 03 сарын 11-15-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ-т ажилласан. Төлөөлөгчид 2019 оны 03 сарын 12-ны өдөр газрын дарга Ц.Ганхүү болон удирдлагууд, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулсан. 2019 оны 03 сарын 14-ний өдөр ГЗБГЗЗГ-ын удирдлагуудад Монгол Улсад ажилласан ажлын үр дүнг танилцуулж, цаашид хамтран ажиллах, нэгдсэн шийдэлд хүрсэн.

2019 оны 03 сарын 13-ны өдөр ГЗБГЗЗГ-ын ГЗЗХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ахлах мэргэжилтэн В.Отгонбаяр, мэргэжилтэн Ж.Алимаа нар Япон улсын 2 төлөөлөгчийн хамт Цэцэг зочид буудлын подвалд байрлах Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэгтэй танилцаж, абсолют гравиметрийн хэмжилт хийх боломжтой эсэхийг судлав. Мөн Төв аймгийн ГХБХБГ-ын байрны дээвэр дээр байрлах GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын антен, хүлээн авагчийн байдалтай танилцав. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Монгол Улсын өндрийн 2-р ангийн сүлжээний 1731 дугаартай реперийг үзэж сонирхсон.

2019 оны 03 сарын 14-ний өдөр Монгол Улсад ажилласан үр дүнг танилцуулж, дараах асуудлыг хэлэлцэн тохирсон. Үүнд:

1.      Монгол Улсын гравиметрийн сүлжээний эхлэл цэг болон сонгож авсан /ГЗБГЗЗГ-ын мэргэжилтнүүд сонгоно/ өөр цэг дээр абсолют гравиметрийн хэмжилт хийх санал боловсруулах, Япон улсын геодезийн байгууллагын удирдлагад танилцуулж санхүүгийн боломжийг судлах, ГЗБГЗЗГ-ын зүгээс абсолют гравиметрийн багажны Япон-Монгол-Япон, монгол улс доторхи тээвэрлэлтийн зардлыг хариуцах, гаалийн татвараас чөлөөлөгдөх боломжийг судлах, хэмжилтийн хуваарь гаргах.

2.      Монгол Улсын өндрийн 1-р ангийн сүлжээг МУ-ын геодезийн сүлжээний эхлэл цэгтэй холбож хэмжин битүүрүүлэх төслийн санал боловсруулах, Япон улсын олон улсын хөгжлийн агентлаг /JICA/-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжийг ГЗБГЗЗГ-ын зүгээс JICA-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслийн багийнхантай уулзаж судлах.

3.      ГЗБГЗЗГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтад хамруулах боломжийг япон, монголын талаас аль алинаас зүтгэл гаргаж ажиллах. ГЗБГЗЗГ-аас Сангийн яам, Япон улсын олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ руу албан тоот явуулж монгол улсыг сургалтад хамруулах боломжтой орны тоонд оруулах. Японы геодезийн байгууллагаас япон улсын Гадаад харилцааны яам, Япон улсын олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ руу хүсэлт, саналаа явуулах зэрэг болно.

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү зөвхөн 2 цэг дээр абсолют гравиметрээр хэмжих бус гравиметрийн сүлжээний бусад 144 цэг дээр харьцангуй гравиметрийн хэмжилтийг Япон улсын дэмжлэгтэйгээр хийлгэх хүсэлтийг тавив.

Япон улсын төлөөлөгчид байгууллагын удирдлагадаа ГЗБГЗЗГ-ын хүсэлтийг уламжилж, санхүүгийн боломжийг судлах, 2019-2020 онд 2-3 цэг дээрх абсолют гравиметрийн хэмжилтийг өөрсдийн зардлаар хийхийг амлав.

Японы төлөөлөгчид 2019 оны 03 сарын 14-ний өдрийн үдээс хойш Япон улсын олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ дээр очиж уулзан хэрэгжүүлэх боломжтой төслийн саналыг танилцуулснаас гадна Монгол улсын мэргэжилтнүүдийг 2020 оноос эхлэх JICA-ийн санхүүжилттэй GNSS-ийн сургалтад хамруулах саналыг тавьсан байна.

НҮБ-тай хамтран "Тогтвортой хөгжлийн 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнууд дахь гео-орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэх" (2018-2020)

2019

НҮБ,ГЗБГЗЗГ

           UN-GGIM-ийн зүгээс олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайн мэдээллийн менежментийн хүрээ, бодлогын орчин, зарчим, зааварчилгааг манай Агентлагийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Монгол улсад шинэлэг, баталгаатай орон зайн өгөгдлийн бүрдүүлэлт, боловсруулалт, түгээлт, хэрэглээ зэрэгтэй холбогдох техникийн чадавх, чадамжийг сайжруулах, нэмэгдүүлэх стратегийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийг хэрэгжүүлж байгаа юм.

            Энэхүү төслийн гол зорилго нь Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг сайжруулах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа байгаа юм. Уг төслийн ажлын хэсгийн нарын бичгийн даргаар ажиллаж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төслийн ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулсан. Төслийн C Addendum буюу “Одоогийн нөхцөл байдал болон хүрэх гүйцэтгэлийн хос-хариултын судалгаа” -ны материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл рүү орчуулан 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төслийн ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг зохион байгуулсан. Уг хурлаар ажлын хэсгийн гишүүд харилцан ярьж, санал бодлоо солилцон санал асуулгын хуудсыг бөглөсөн.  Түүнчлэн Төслийн D Addendum буюу “Нэгдсэн орон зайн мэдээллийн хамрах хүрээний суурь судалгаа”-ны санал асуулгын материалыг Орон зайн мэдээлэл, технологийн хэлтэстэй хамтран Монгол хэл дээр орчуулсан. Төслийн D Addendum санал асуулгын материалыг эцэслээд ажлын хэсгийн гуравдугаар хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд “Нэгдсэн орон зайн мэдээллийн менежмент” сэдэвт хэлэлцүүлэг БХБЯ-тай хамтран зохион байгуулсан.

              Англи улсын Орднанс сүрвэй байгууллагын Ординанс сүрвэй-Олон улс" Гүйцэтгэх захирал ноён Петер Хэдлундаар ахлуулсан 4 төлөөллийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Сангийн яамны холбогдох албан тушаалтан нартай уулзах ажлыг зохион байгуулж ажилласан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9–13 цагийн хооронд Төрийн ордны “В” зааланд “Байрлалд суурилсан орон зайн мэдээллийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байрлалд суурилсан орон зайн мэдээллийн ашиг тус, үр өгөөжийн талаар төрийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, яам, агентлагийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, боловсролын байгууллагын нийт 49 төлөөлөл оролцож орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон.

Дээш буцах