MN

СТАНДАРТЫН ТӨСӨЛД ШҮҮМЖ ХИЙХ ЗӨВЛӨХИЙГ СОНГОХ ТУХАЙ

     Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь ISO-19157 Өгөгдлийн чанар стандартын төсөлд шүүмж хийх зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байна.

     Дээрх стандартын төсөл нь 10 бүлгээс (хавсралтуудын хамт 151 хуудас) бүрдэх бөгөөд ажлын даалгаварт тусгасны дагуу ажлын 15 хоног хүртэлх хугацаанд багтааж, шүүмжийг ирүүлнэ.

Шүүмж хийх зөвлөхөд тавигдах шаардлага:

  • Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, гео-информатик мэргэжлээр магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, 8-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Мэдээллийн технологи, өгөгдлийн сангийн удирдах системийн талаар мэдлэгтэй байх;
  • Стандарт, техникийн зохицуулалтын баримт бичиг боловсруулж, шүүмж хийж байсан туршлагатай байх;
  • Англи хэлний дунд шатнаас дээш мэдлэгтэй байх;

    Хамтран ажиллах сонирхолтой, шаардлага хангасан зөвлөх материалаа 2021 оны 03 дугаар сарын 05-ны 15.00 цаг хүртэл myagmarjargal.m@gazar.gov.mn хаягаар өөрийн товч намтрыг (CV) ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-264596, 88929888 утсаар авна уу.

Return to top