MN

Хабитат хөтөлбөр

    НҮБ-ын Хабитат нь хотын сайн сайхан ирээдүйн төлөө ажилладаг. 90 гаруй оронд суурилсан бид нийгэм, байгаль орчинд ээлтэй хот, суурин, хорооллын хөгжилд дэмжлэг үзүүлдэг. НҮБ-Хабитат нь бүх хүмүүсийн амьжиргааны түвшин сайтай, шаардлага хангасан байраар хангахыг хичээдэг. Хотжилт гайхалтай түвшинд явагдаж байна.

    Дэлхийн хүн амын тэн хагас нь одоо хотод амьдарч байгаа бөгөөд үүнийг 2050 он гэхэд гуравны хоёр болгон нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хотууд хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засаг, орон зайн асар их бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр нь эдийн засгийн хөгжлийн төв болж чаддаг боловч хотууд тэгш бус байдлыг улам хурцатгаж болзошгүй юм.

   Өнөөдөр олон хотын оршин суугчид ус, ариун цэврийн байгууламж, эрчим хүч, нийтийн тээвэр дутагдалтай байна. Газрын аюулгүй байдлын баталгаагүйгээс олон хүн боломжийн, хүрэлцээтэй орон гэр, ажлын байр, сургууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байна. НҮБ-ын Хүн амын суурьшлын чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хабитат хөтөлбөрийг 1978 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хот байгуулалтын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй болгосон. Үүний өндөр үр нөлөө бүхий төслүүд нь дэлхийн түвшний мэдлэг туршлага, орон нутгийн мэдлэгийг хослуулж, хотжилтын хамгийн хэцүү асуудлуудад хүрч, өөрчлөн зохицуулах боломжтой арга замыг санал болгодог. Энэхүү хөтөлбөр нь аливаа хотын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, байгаль орчны өөрчлөлт зэргийн хүртээмжтэй, найдвартай чиглүүлэхийг зорьдог.

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Барилга, хот байгуулалтын яамтай хамтран НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах”, “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” хөтөлбөр зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах” төслийн 2 дахь удаагийн Япон улс дахь сургалтад 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдрөөс 12 дугаар сарын 6-ний өдөр хүртэл холбогдох мэргэжилтнүүд хамрагдсан. Сургалтын хүрээнд Япон улсын үндэсний хөгжлийн төлөвлөгөө, бүсчилсэн хөгжил төлөвлөгөөний үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгоор хүний нөөцөөр хангах, орон нутгийн нөөц бусад үйлдвэрүүдийг хослуулах, орон нутагт ба дэвшилтэт технологи, байгаль орчин хамгаалал гэсэн чиглэлүүдээр сургалтад сууж туршлага хуримтлуулсан байна. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 2020 оны 2 дугаар сарын 8-наас 15-ны өдрийн хооронд НҮБ-ын Хабитат хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Дэлхийн хот байгуулалтын форум”-д оролцохоор Барилга хот байгуулалтын Сайд болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төлөөлөл албан томилолтоор ажилласан.

Return to top