MN

Мэргэжлийн зөвлөлийн хурлын мэдээ

Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2019 онд хуралдсан байдлын талаар танилцуулга

    Геодези, зураг зүйн орон тооны бус мэргэжлийн зөвлөл 2019 оны 9 сараас хойш 5 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. Шинээр байгуулагдсан мэргэжлийн Зөвлөлийн анхдугаар хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуралдуулж, Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгов. Мөн 2019 онд Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, салбарын 90 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцүүлэн дэмжигдэв. Энэхүү хурлаар 5хэлэлцүүлсэн 1 дүрмийн төслийг дахин сайжруулахаар буцаав. Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нарыг баталгаажуулсан, мөн 2019 онд Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан тушаалын төсөл боловсруулж 2019 оны 09 сарын 12-ны өдрийн А185 дугаар тушаалаар батлуулав.
  2. 2019 оны 10 сарын 31-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 асуудал буюу 1 Ажлын хэсгийн тайлан, 2 дүрмийн төсөл хэлэлцүүлж бүгд дэмжигдэв.
  3. 2019 оны 11 сарын 12-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 4 асуудал хэлэлцүүлж 1 Ажлын хэсгийн тайлан, 1 журмын төсөл, 2 гэрээт ажлын танилцуулга бүгд дэмжигдэв.
  4. 2019 оны 11 сарын 21-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлаар 3 асуудал хэлэлцүүлж 1 дүрэм, 1 заавар, 1 стандарт 1 дүрмийн төслийг дахин сайжруулан боловсруулахаар буцаав.
  5. 2019 оны 12 сарын 10-ны өдөр мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 асуудал хэлэлцүүлж 1 дүрэм, 1 тайлан, 1 ЗГ-ын тогтоолын төсөл бүгд дэмжигдэв.

    Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн 1 стандартын төслийг ҮХЗГ-т батлуулахаар 2019 оны 11 сард хүргүүлсэн, 2 дүрмийн төслийг БХБЯ-ны ШУТЗ-ийн хурлаар 2019 оны 12-р сард хэлэлцүүлсэн боловч 1 дүрмийг журам болгон ЗГ-аар батлуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн, 1 дүрмийг тооцоо судалгаа хийсний дараа 2020 оны 01 дүгээр сард дахин хэлэлцэхээр тус тус шийдвэрлэв.

Return to top