MN

Хаяг

    2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хаягжуулалтын тухай хууль” , Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолын хавсралтаар “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, 2014 онд “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5283:2014 стандарт тус тус батлагдсан. Хууль эрх зүйн хүрээнд 2013-20120 онуудад 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн санг хийж гүйцэтгэсэн.

    2013-2017 онуудад 1:1000-ны масштабтай хаягийн зураг 21 аймгийн 330 сумын хэмжээнд нийт 285271 хашаа, 299960 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нийт 10389 гудамж, 143809 хашаа, 170286 байшинг Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу дугаарлаж, хаяг нэр өгч, хаягийн зураг зохион, мэдээллийн санг үүсгэсэн.

    Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолын хавсралтаар “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” шинэчлэн батлагдаж Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол хүчингүй болсон. Хаягийн стандартын шинэчлэн найруулсан төслийг 2020 онд багтаан батлуулахаар ажиллаж байна. Хаягжуулалтын тухай хууль, журмын дагуу 21 аймаг, 330 сумын ИТХТ-ийн /хаягжуулалт, хаягийн тэмдэгжүүлэлт хийх тухай/ 365 тогтоол шийдвэр гарсан. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 172 сум хаягийн тэмдгийг байршуулсан, 28 сум 2020 онд хаягийн тэмдэг байршуулах ажлыг зохион байгуулна. Хаягийн тэмдэг байршуулах ажилд нийт 2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Зураг 1. Хаягийн тэмдэгжүүлэлт

Дээш буцах