Газар хамгаалах, нөхөн сэргээх ажил
Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалан болон атаршсан газрын нөхөн сэргээлтийн ажил
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2001-2019 оны хооронд газар тариалангийн гол бүс нутаг болох 7 аймгийн 69 байршилд 28116 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж, цөлжилт элсний нүүлтийг саармагжуулах, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, аж ахуйн эргэлтээс хасагдсан тариалангийн талбайнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хүснэгт 1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн талбайн нөхөн сэргээсэн газар, га
Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэсэн дээрх ажлуудын 1200 га нь тариаланд, 825 га нь хадланд, 25761 га нь сайжруулсан бэлчээрийн хэмжээнд тус тус эргэлтэд оруулсан.
Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 320 дугаар тогтоолоор “Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ”-г баталсан бөгөөд “Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан тариалангийн талбайн нөхөн сэргээлтийн ажил” хийх 100 га-ийн ажлын үнэлгээг 41 681 816 төг болгон шинэчлэн тогтоосон.
Зураг 1. Нөхөн сэргээлтийн мэдээллийн сан
2017-2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны энгэр хэмээх газрын хүчтэй элэгдэл эвдрэлд орсон тариалан болон атаршсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийх гэрээт ажлын гүйцэтгэгчээр “Глобус” ХХК шалгарч 2017 оны 5 дугаар сард 2017/43 тоот гэрээг ГЗБГЗЗГ-тай байгуулан ажиллаж байна. 2017/43 тоот гэрээт ажлын явц 2019 оны 5 дугаар сарын байдлаар 95%-тай явж байна.
Гэрээнд заасны дагуу тус ажлын нөхөн сэргээлтийн эцсийн үр дүнгийн тайланг 2019 оны 9 сард хүлээн авч, захиалагчийн хяналтын газар дээр нь хийж, дүгнэлтийг гаргана.
Ач холбогдол: Эвдэрч нүцгэрсэн газарт ургамлан бүрхэвч бий болгох, хөрсний элэгдэл, эвдрэлийг зогсоох, хөрсний үржил шимийг дээшлүүлэх, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг ашиглах (хадлан, бэлчээр, тариалан) чиглэлийг тогтоох, газар хамгаалах, байгалийн унаган төрхөд нь дүйцүүлэн сэргээхэд оршино.