MN

Тайлан

Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны товч тайлан

1.  Үндэсний хороо нь 2018 онд 2 удаа хуралдаж, нийт 6 асуудал хэлэлцсэн.. Үүнд:

Ø  Хуралдааны дэг.

Ø  Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө.

Ø  Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөл.

Ø  Монгол улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх ажлын удирдамж.

Ø  Газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолын төсөл.

Ø  Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал.

2.  2019 онд 1 удаа хуралдаж 3 асуудал хэлэлцсэн. Үүнд:

Ø  Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны үйл ажиллагааны 2018 оны тайлан.

Ø  “Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” Үндэсний хорооны тогтоолын төсөл.

Ø  Нийслэлийн Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум хоорондын хилийн цэсийн маргааны асуудал.

3.  2020 онд 1 удаа хуралдаж 3 асуудал хэлэлцэж, 1 асуудалтай танилцсан. Үүнд:

Ø  Газар, үл хөдлөх хөрөнгийн дундын нэгдсэн мэдээллийн сан байгуулах.

Ø  Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Ø  Улсын тусгай хамгаалалттай “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хил заагийг тодруулж, зурагласан ажлын үр дүн

 Танилцсан асуудал:

Ø  Газрын багц хуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

4.  2021 онд нийт 17 асуудал хэлэлцүүлэхээр “Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийг боловсруулаад байна.

 

--оОо--

Return to top