MN

Орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо

    Нэгдсэн Үндэстний байгууллагаас гаргасан Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн санаачилга (Зөвлөхүүдийн хороо) нь дэлхийн хэмжээний тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай орон зайн мэдээллийн бүрдүүлэлт, зохион байгуулалт, үр дүнтэй хэрэглээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах ба тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөө нь Гишүүн орнуудын хамтын шийдвэрээр тодорхойлогддог.

    Ази, Номхон далайн бүс нутгийн 56 орны Үндэсний Гео-орон зайн мэдээллийн газрын төлөөлөгчийн газрын хувьд НҮБ-GGIM-AP нь газарзүйн орон зайн мэдээллийг ашиглах, бэрхшээлийг олж илрүүлэх, шийдлийг олох зорилгоор сурталчлах зорилготой бөгөөд ингэснээр Ази, Номхон далайн бүс нутагт газарзүйн мэдээллийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болно.

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нь НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Гео орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 3 дэд ерөнхийлөгчийн нэг бөгөөд ГЗБГЗЗГ-ын зүгээс зөвлөхүүдийн хорооноос зохион байгуулагддаг ээлжит хурлуудад тогтмол хамрагдаж, хамтран ажиллаж байна.

Арга хэмжээ

Хугацаа, Байршил

Хэрэгжилт 

1

Дэлхийн банкны Газар ба ядуурал Зөвлөгөөн 2019: Инновацийг хөгжүүлэх

2019.03.25-29

Вашингтон, АНУ

               2019 оны 03 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний “Инновацыг идэвхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд амжилттай оролцсон. “Дэлхийн банкны газар, ядуурал-2019” зөвлөгөөний зэрэгцээ НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо, Дэлхийн банктай хамтран “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх нь” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. 2018 оны Наймдугаар сард Зөвлөхүүдийн хорооноос баталсан Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг “Хэрэгжүүлэх зааварчилгаа”-г боловсруулж байгаа бөгөөд уг хэлэлцүүлгээр Зааварчилгааны хамгийн эхний төслийг нээлттэй хэлэлцүүлж, зарим үр дүнг танилцуулсан юм. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын FAO-China South-South Cooperation (SSC) хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Румяана Тончовскатай уулзаж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага – БНХАУ Өмнөд-Өмнөд Хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Газрын сайн засаглалыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх - Орон зайн мэдээлэл” төслийн сонгон шалгаруулалтын талаар товч ярилцлаа. Уг сонгон шалгаруулалтын шийдвэр энэ оны 04 дүгээр сарын сүүлээр гарахаар байгаа тухай тэрээр бидэнд мэдээллээ. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс манай агентлагийн нэг төлөөллийг 2019 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Вьетнам Улсын Ханой хотноо зохион байгуулагдах Олон улсын хэмжил зураглалын холбоо (FIG)-ны ээлжит хуралд оролцуулах томилолтын зардлыг даах болсон юм.

Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 9 дахь удаагийн ээлжит хурал

2019.08.07-2019.08.09

Нью-Йорк, АНУ

       Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороотой хамтран Орон зайн мэдээллийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөлд манай орноос гадна Непал, Этиоп, Буркино Фасо, Фижи, Тонга зэрэг зургаан улс хамрагдаж байгаа бөгөөд энэ удаа Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод 2019 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд төслийн үйл явцад дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудлаар туршлага солилцох, мэдлэг хуваалцах семинар амжилттай оролцсон.

     Энэхүү "Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх нь" сэдэвт НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Форумаар зургаан улс орны төлөөлөл Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрхэн өөрийн улс орондоо хэрэгжүүлж, нэвтрүүлж байгаа талаар болон уг баримт бичиг хэрхэн үр өгөөжөө өгч буй талаар туршлагаа бусад улс орнуудтай хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

       НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хороо Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг өнгөрсөн оны хурлаар баталсан бөгөөд энэ удаагийн ээлжит хурлаараа уг Хүрээг хэрхэн хэрэгжүүлэх Зааварчилгааны эхний төслийг хэлэлцүүлж 2020 оны ээлжит хурлаараа батлахаар ажилласан.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ази-номхон далайн дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хорооны 9 дахь удаагийн ээлжит хурал

2019.11.04-2019.11.05

Канберра, Австрали

 

        Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү тэргүүтэй төлөөлөл 2019 оны 11 дүгээр сарын 03-аас 5-ний хооронд Австрали улсын Канберра хотод томилолтоор ажилласан.

        НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Бүс нутгийн хорооны Ази, Номхон далайн бүсийн наймдугаар чуулганы нэгдсэн хуралдаан болон Дэлхийг ажиглан судлах бүлгийн (GEO) сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож, Монгол улсад Орон зайн мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх хэрэгжилт нь хэрхэн байгаа талаар илтгэл тавьж, санал солилцсон.

           2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Наймдугаар чуулганы нэгдсэн хуралдааны хүрээн дэх “Кадастр болон газар зохион байгуулалт” сэдэвт ажлын хэсгийн хуралд хамрагдаж, Монгол улсын кадастрын системийн хөгжлийн талаар илтгэл тавьж танилцуулсан.

           Мөн ажлын хэсгийн хүрээнд бусад Азийн орнуудын кадастрын тогтолцооны илтгэлүүдтэй танилцаж, Орон зайн мэдээллийн кадастрын чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулах тал дээр санал солилцлоо.

           2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр НҮБ-ын дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн Бүс нутгийн хорооны Ази, Номхон далайн бүсийн наймдугаар чуулганы нэгдсэн хуралдаан албан ёсоор эхэлж, Ази, Номхон далайн бүсийн хэсгийн дарга Andy Barnicoat нээж үг хэлсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Монгол улс дахь Орон зайн мэдээллийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, орон зайн мэдээллийн суурь өгөгдлүүдийг хэрхэн бүрдүүлж байгаа, геодезийн сүлжээ, зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, суурь судалгаа, мониторинг, кадастр, хот байгуулалтын кадастрын системүүдийн бүтэц, хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн. Илтгэлийн дараа тус хэсгийн гишүүдээс тулгарч байгаа бэрхшээл, суралцах зүйлс, туршлагаасаа бусад орнуудад хуваалцсан.

            Монгол улсын хувьд дээрх олон улсын дүгнэлт, туршлагаас харахад тодорхой чиглэлээр анхаарч ажиллах нь зүйтэй байгаа талаар санал, зөвлөмжөө хүргүүлсэн.

Return to top