MN

Газар зүйн нэрийн толь

Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь

    Монгол Улсын “Геодези, зураг зүйн тухай хууль”- ийн 5.1.3 зүйлд заасны дагуу дээрх тодтотгон тогтоосон Монгол орны 214305 нэрийг 2003 оны 10 дугаар сарын 30 –ны Улсын Их хурлын 42 дугаар тогтоолоор баталсан билээ. Уг тогтоолд ”Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” заасан байна. Улсын хэмжээний газар зүйн нэрийг албан ёсны болгон баталгаажуулсан нь мэдээллийн сан бүрдүүлэн баяжуулснаар улс орны батлан хамгаалах, геологи, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлал, байгаль хамгаалал, газар өмчлөлийн болон бүс нутгийн хөгжлийн асуудал, соёл боловсрол, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн зэрэг улс орны бүхий л салбарт газар зүйн нэрийг нэг мөр хэрэглэх боломжтой болж болохоос гадна НҮБ – аас газар зүйн нэрийг хамгаалах, стандартчлах, олон улсын хэмжээнд газар зүйн нэрийг харилцан солилцох талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд манай улс хүлээсэн үүргээ биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж үздэг.

Зураг 1. Газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть

    Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучнаар/ нь МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран тодотгон тогтоосон Монгол улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийн мэдээллийн санг CD хэлбэрээр бэлтгэсний дээр газар зүйн нэрийн зүйлчилсэн 8 боть толийг бэлтгэсэн юм.

Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиалгаар “Газар зүйн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь”-ийг Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэгийн тэргүүн Э.Равдан ахлагчтай баг гэрээ байгуулан гүйцэтгэв. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь”-д тусгагдсан 2014805 нэр байдаг. Эдгээр нэрсээс Монгол улсын нутаг дэвсгэр дэх хүний гараар бүтээгүй газар нутаг, хангай, усанд оноосон эх булаг-сурвалж нь болсон 400 гаруй дэвсгэр нэрийн түгээмэл хэрэглэгддэг 214 дэвсгэр нэрийн хэлбэр, утга агуулгыг тайлж тайлбарыг бичиж оруулсан юм.

Зураг 2. Монгол газар нутгийн дэвсгэр нэрийн зурагт тайлбар толь

    Энэхүү газар зүйн дэвсгэр нэрүүд нь шинээр өгөх газар зүйн нэрийн дэвсгэр нэрийг зөв тодорхойлоход туслахаас гадна энэхүү толиор дамжуулан монгол хэлний ховор нандин үгсийн сантай танилцах өргөн боломжийг нээж байна. Эрдэмтэн, судлаач болон энгийн иргэдэд ойлголт өгөх, нэгдсэн ойлголттой болоход туслах томоохон оюуны бүтээл юм.

Return to top