Сумын хөгжлийн ЕТ
Газрын тухай хуульд сум, дүүргийн түвшинд зөвхөн сумын тухайн жилийн төлөвлөгөөтэй байхаар тусгагдсан бөгөөд энэ нь газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаар зөвхөн тухайн жилдээ хэрэгжих төлөвлөлтийн баримт бичиг байна гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь сумын хэмжээнд хэрэгжүүлэхэд хэт ерөнхий шууд хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагддаггүй, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь сумын нийт нутаг дэвсгэрийг хамардаггүй зөвхөн хот суурины газрыг хамардаг зэргээс шалтгаалан сумын түвшинд газар зохион байгуулалтын ажил дунд болон урт хугацааны төлөвлөлтгүйгээр зөвхөн тухайн жилийн төлөвлөгөөнд суурилж байна. Мөн хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдсон газрын хэмжээ 2017 оны байдлаар улсын хэмжээнд 99572.5 га буюу нийт хот суурин газрын 22.2 хувийг эзэлж байна. Үүнээс гадна хөдөө, аж ахуйн газар ялангуяа бэлчээрийн газрын ашиглалт хамгаалалтын талаар төлөвлөгөө боловсруулсан байдлыг сум, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлээс авч үзвэл нийт 7,002,198.33 га газар хөдөө, аж ахуйн газрын зориулалтаар арга хэмжээ төлөвлөснөөс 5,108,025.62 га-д буюу нийт хөдөө, аж ахуйн газрын хэмжээтэй харьцуулбал ердөө 4.45 хувьтай тэнцэх газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжсэн байна. Энэ нь бэлчээрийн даац хэтэрч, газрын доройтол хүрээгээ тэлж, нийт нутгийн 72.8 хувь нь цөлжилтийн нөлөөнд өртсөн өнөөгийн нөхцөлд маш хангалтгүй үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь нэг талаас суманд газрын харилцааны бүх асуудлыг ганцхан газрын даамал хариуцдагтай холбоотой хэдий ч нөгөө талаас сумын түвшинд газар зохион байгуулалтын талаар дунд болон урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг байдаггүйтэй холбоотой. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан сумын түвшинд газар зохион байгуулалтын асуудал зөвхөн газрын даамал болон Засаг даргын үзэмжээр шийдэгдэж байна. Улмаар сумын түвшинд төлөвлөлтгүй зохисгүй газар ашиглалт газар авч, газрын доройтол цөлжилт бий болох цаашлаад хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, орон нутаг эзгүйрэх зэрэг байгаль экологи, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд бий болох үндсэн шалтгааны нэг болж байна.
Иймээс тус газраас дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичгийг 2015 оноос эхлэн санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан сумын нийт нутгийг хамарсан газар зохион байгуулалт, газрын нөөцийн менежментийн 5-7 жилийн баримжаатай дунд хугацааны төлөвлөгөөний баримт бичиг юм.
Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 5.2.4.5-т 9 тэрбум төгрөгөөр Улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд сумын онцлогоос хамаарч нутаг дэвсгэрийн төлөвлөгөөг боловсруулахад 1 суманд 30-67 сая төгрөгөөр тооцсон. Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 гэхэд нийт 330 сумыг нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигтэй болгохоор тусгагдсан бөгөөд энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2015, 2016 онуудад тус газраас сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө зохиох арга зүйг боловсруулах туршилтын журмаар 7 суманд өөрсдийн дотоод нөөц бололцоогоор, 2017 онд 12 суманд төсөл, хөтөлбөр орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын үр дүнд ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны 11 сарын 24-ний өдрийн А/278 тоот тушаалаар “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”-г батлуулсан. Мөн 2018 онд 27 суманд төлөвлөгөө боловсруулж сумын ИТХ-аар батлуулаад байна /Хүснэгт 1/.
Хүснэгт 1. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, ИТХ-аар баталгаажуулсан сумдын судалгаа.
No |
Зохиогдсон огноо |
Аймаг |
Сум |
Захиалагч |
1. |
2016 |
Архангай |
Эрдэнэмандал |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
2. |
Сүхбаатар |
Дарьганга |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
|
3. |
Төв |
Жаргалант |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
|
4. |
Хэнтий |
Баян-Адарга |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
|
5. |
Дэлгэрхаан |
Хэнтий ГХБХБГ үйл ажиллагаагаар |
||
6. |
Ховд |
Булган |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
|
7. |
Өмнөговь |
Гурвантэс |
ГХГЗЗГ-ын үйл ажиллагаагаар |
|
8. |
2017 |
Увс |
Бөхмөрөн |
НҮБ-ийн МОН/16301 төсөл, TNC байгууллага |
9. |
Ховд |
Дарви |
||
10. |
Завхан |
Дөрвөлжин |
||
11. |
Булган |
Сэлэнгэ |
Сумын ЗДТГ |
|
12. |
Говьсүмбэр |
Баянтал |
Сумын ЗДТГ |
|
13. |
Шивээговь |
Сумын ЗДТГ |
||
14. |
Сүмбэр |
Сумын ЗДТГ |
||
15. |
Өмнөговь |
Цогтцэций |
Сумын ЗДТГ |
|
16. |
Ханбогд |
Сумын ЗДТГ |
||
17. |
Баян-Овоо |
Сумын ЗДТГ |
||
18. |
Хэнтий |
Батширээт |
Сумын ЗДТГ |
|
19. |
Батноров |
Сумын ЗДТГ |
||
20. |
2018 |
Говь-Алтай |
Халиун |
Сумын ЗДТГ |
21. |
Орхон |
Жаргалант |
Сумын ЗДТГ |
|
22. |
Дорнод |
Дашбалбар |
Сумын ЗДТГ |
|
23. |
Дундговь |
Дэлгэрцогт |
Сумын ЗДТГ |
|
24. |
Дэрэн |
Сумын ЗДТГ |
||
25. |
Говь-Угтаал |
Сумын ЗДТГ |
||
26. |
Цагаандэлгэр |
Сумын ЗДТГ |
||
27. |
Баянжаргалан |
Сумын ЗДТГ |
||
28. |
Өндөршил |
Сумын ЗДТГ |
||
29. |
Гурвансайхан |
Сумын ЗДТГ |
||
30. |
Өлзийт |
Сумын ЗДТГ |
||
31. |
Хулд |
Сумын ЗДТГ |
||
32. |
Луус |
Сумын ЗДТГ |
||
33. |
Дэлгэрхангай |
Сумын ЗДТГ |
||
34. |
Сайхан-Овоо |
Сумын ЗДТГ |
||
35. |
Эрдэнэдалай |
Сумын ЗДТГ |
||
36. |
Сайнцагаан |
Сумын ЗДТГ |
||
37. |
Адаацаг |
Сумын ЗДТГ |
||
38. |
Ховд |
Чандмань |
Сумын ЗДТГ |
|
39. |
Мөст |
НҮБ-ийн МОН/16301 төсөл, TNC байгууллага |
||
40. |
Цэцэг |
|||
41. |
Буянт |
|||
42. |
Хэнтий |
Норовлин |
Сумын ЗДТГ |
|
43. |
Дадал |
Сумын ЗДТГ |
||
44. |
Увс |
Ховд |
Сумын ЗДТГ |
|
45. |
Түргэн |
Сумын ЗДТГ |
||
46. |
Сагил |
Сумын ЗДТГ |
2019.05.31.
Хянасан:
Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан
Тайлбар бичсэн:
Газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэнЦ.Ихбаяр
Хүснэгт 2. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан сумдуудын бүртгэл