MN

Багаж бүртгүүлэх, баталгаажуулах

Геодезийн хэмжил зүйн лабораторид багаж бүртгүүлэх болон баталгаажуулахад анхаарах зүйлс

  1. Геодезийн хэмжил зүйн багаж баталгаажуулах аж ауйн нэгж, байгууллага компанийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэн иргэний үнэмлэхний хуулбартай ирэх;
  2. Багаж нь зориулалтын хайрцагтай, шороо тоос бохирдолгүй цэвэрхэн байх;
  3. Багаж нь хувийн дугаар, марктай байх;
  4. Электрон багажийг цэнэглэсэн байх;
  5. Багаж бэлэн болсон эсэхийг заасан хугацаанд утсаар лавлах;
  6. Багажаа авахдаа багаж хүлээн авсан хуудастайгаа лабораторид ирэх, хаясан гээсэн тохиолдолд компанийн албан бичигтэй ирэх;
  7. Багаж бэлэн болсон тохиолдолд нэхэмжлэхийн дагуу төлбөр төлсөн баримтын эх хувийг буюу хуулбарын хамт авч ирэх;
  8. Багаж баталгаажуулсан хугацаа дуусаагүй тохиолдолд багажийг давтан шалгуулахад гэрчилгээний хамт ирүүлж тэмдэглэгээ хийлгэнэ.

Геодезийн хэмжлийн багаж шилжүүлэхэд бүрдүүлэх материал

 1. Шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа аж ауйн нэгж, байгууллагын албан бичиг, иргэний өргөдөлд дараах зүйлийг тодорхой тусгаж бичнэ.                   Үүнд:

  • Багажийг үйлдвэрлэсэн улс
  • Багажны марк
  • Багажны хувийн дугаар
  • Шилжүүлж буй шалтгаан

2. Худалдан авч байгаа тохиолдолд “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулах

3. Бусад тохиолдолд шилжүүлэг хийж байгаа бол нотариатоор баталгаажуулсан байх /багаж эзэмшигч нас барсан, аж ауйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон баримт/

4. Багажны хуучин гэрчилгээний эх хувийг ирүүлж хураалгах

5. Багажийг фото зургаар баримтжуулан албан бичиг болон өргөдөлд хавсаргах

6. Бүрдүүлсэн баримт бичгийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын бичиг хэрэгт өгнө.

7. Шилжүүлж байгаа багажаа Геодезийн хэмжил зүйн лабораторид заавал авч ирж бүртгүүлж баталгаажуулах.

Геодезийн хэмжил зүйн лабораторийн нөхцөлд баталгаажуулалтанд хамрагддаг багаж хэрэгслүүд

1.Бүх төрлийн нивелир

2. Бүх төрлийн теодолит

3. Электрон тахеометр

4. Лазер хэмжигч

5. GPS-ийн суурь

    Эдгээр 9 төрлийн багажны шалгалт тохируулга, баталгаажуулалтыг лабораторийн нөхцөлд хийж байна. Төв аймгийн Номтын аманд байрлах Жишилтийн полигонд электрон тахеометр багажны зай хэмжлийн шалгалт болон GPS, GNSS-ийн хүлээн авагчийн RTK горимын шалгалтын хэмжилтийг хийж баталгаажуулалт олгож байна.

Геодезийн багаж хэрэгслийн хэмжил зүйн тохируулга, баталгаажуулалт хийх үнэ

Хүснэгт 1. Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ БД 81-103-13

Норм ба үнийн дугаар

Ажилбарын нэр

Хэмжих нэгж

Ажлын зэрэг

Бүтээлийн норм

Жишиг үнэ

Теодолит

621

Техникийн

ширхэг

-

5.5

15500

622

Тоон теодолит

ширхэг

-

16

45100

Нивелир

625

Техникийн

ширхэг

-

4

11300

626

Тоон нивелир

ширхэг

-

14

19500

627

Автомат нивелир

ширхэг

-

10

28200

Бусад

628

Электрон тахеометр

ширхэг

-

24

67600

632

GPS хүлээн авагч

ширхэг

-

20

56400

 

 

Return to top