MN

Норм, нормативын баримт бичиг

Хот байгуулалтын кадастрын талаар мөрдөж буй норм, дүрэм, журам, стандартууд

Хот байгуулалтын кадастр, БД 14-102-19

 

  •  Барилга, Хот Байгуулалтын Сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тушаалаар баталсан.  Энэхүү дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хөтлөх, төсөл хөтөлбөр боловсруулах, хот байгуулалтын кадастрын мэдээллийг бүртгэх, хадгалах, ашиглах болон түгээх үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.

Барилгын дүрмийг үзэх

Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт MNS 6736-2018

 

  •  Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдгийн стандарт MNS 6736 : 2018 нь Стандарт хэмжил зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Стандартчиллын Үндэсний зөвлөлөөр  баталсан. Энэхүү стандартын зорилго нь хот байгуулалтын мэдээллийн сан /цаашид "мэдээллийн сан" гэх/-г бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглуулах /цаашид "мэдээллийн санг эрхлэх үйл ажиллагаа гэх "/-тай холбогдсон аймаг нийслэлийн хот байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэгдсэн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглах, үндсэн хэрэглэгч, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үйл ажиллагааны суурь нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Стандартыг үзэх

Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам

 

  •  Барилга, Хот Байгуулалтын Сайдын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан.

Журмыг үзэх

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд барилга байгууламж, тохижилт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн өгөгдөл оруулах түр заавар

 

  • Барилга, хот байгуулалтын Сайдын 2019 оны 36 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын кадастр” БД 14-102-19, 2019 оны 38 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам” нь энэхүү түр заавар боловсруулах үндэслэл болно.

Зааврыг үзэх

Return to top