MN

“ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН КАДАСТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХИЙГ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ОЛГОХ, ТЭДГЭЭРТ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

    Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх, тухайн жилийн үйл ажиллагааны тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэл, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн албан ёсоор цахим хэлбэрт шилжүүлсэн болно.

    Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, тэдгээрт хяналт тавих цахим систем (license.gazar.gov.mn) нэвтэрсэнтэй холбогдуулан “Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам”-ын төслийг шинэчлэн боловсруулсан бөгөөд та бүхэн журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа info@gazar.gov.mn цахим шуудангаар  ирүүлнэ үү. 

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Return to top