MN

“ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

     Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, түдгэлзүүлэх, сэргээх, тухайн жилийн үйл ажиллагааны тайлан хүлээн авах, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэл, лавлагаа олгох, хяналт тавихтай холбоотой үйл ажиллагааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн албан ёсоор цахим хэлбэрт шилжүүлсэн.

    Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах, гээж үрэгдүүлсэн гэрчилгээгээ нөхөн авахдаа цахимаар бүрдүүлэх материал, шийдвэрлэх хугацаа, тусгай зөвшөөрлийн материал хүлээн авдаг байгууллага зэрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан “Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэх шаардлагатай болсон.

“Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төсөлд саналаа info@gazar.gov.mn цахим шуудангаар  ирүүлнэ үү. 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР

Return to top