MN

Global Geodesy Forum – The Power of Where

Өдөр бүр хүн төрөлхтөн геодезийн ач тусыг хүртдэг. Геодези бол манай гаригийн хэлбэр, хэмжээ, зүг чиг, чиглэлийг хэмжих шинжлэх ухаан бөгөөд баримт, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс суурь болно.  Геодези нь өдөр бүр барилга-дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга угсралт, санхүүгийн гүйлгээ, тээврийн ухаалаг систем, гамшгийн хор уршгийг арилгах, онцгой байдлын менежмент, байгаль орчны судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр ашиглагддаг. Цаашилбал, геодези нь нийгэм, байгаль орчин, эдийн засгийн үйл ажиллагааны гол шаардлага болох үндэсний нэгдсэн орон зайн мэдээллийг үнэн зөв цуглуулах, удирдах, уялдуулах, мөн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр, Хөгжиж буй жижиг орнуудын Үйл ажиллагааны түргэвчилсэн хөтөлбөр (SAMOA), болон дэлхий, бүс нутгийн болон үндэсний хөгжлийн бусад санаачилга, хөтөлбөрийн явцыг хэмжих, хянах, боломжийг олгодог.

НҮБ-ын Олон улсын Геодезийн форум нь “Дэлхийн өдөр” буюу - 2021 оны 4-р сарын 22-ны өдөр "Нийгэм дэх геодезийн ач холбогдол" нэртэйгээр хуралдахаар албан ёсоор зарласан байна. Геодезийн дэд хорооноос зохион байгуулж буй виртуал нээлттэй форум нь нийгэм, хүрээлэн буй орчин, эдийн засгийг тогтвортой байлгах, сайжруулахад геодезийн ач холбогдлыг голчлон хэлэлцэх болно. Энэхүү форум нь гишүүн улс орнуудын бодлого ба шийдвэр гаргагчид, гүйцэтгэх захирлууд, ерөнхий захирлууд болон холбогдох сонирхогч талуудад нарийвчлалтай, найдвартай Олон улсын геодезийн солбицолын системийн ашиг тусыг тодорхойлох, аюулгүй, илүү уян хатан байдлаар олон нийтийг хангах, ялангуяа далайн түвшний өсөлт, шуурга, газар хөдлөлт, цунами зэргийн шалтгаан, үр дагаврыг хэмжих, мөн үр дүнтэй газар, байгаль орчны менежмент, дижитал эдийн засагтай хөгжиж буй орнуудад туслахад геодезийн шийдвэрлэх үүрэг ролийг тодруулах болно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын далай, тэнгисийн асуудал эрхэлсэн тусгай элч, мөн Олон улсын геодезийн элчээр ажилладаг Элчин сайд Питер Томсон нээлтийн үгийг хэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийн эндээс харна уу.

Return to top