MN

Strengthening Geospatial Information Management: Using the Integrated Geospatial Information Framework (Self-Paced)

Орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк, НҮБ-ийн Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн хороо 2018 оноос хамтран ажиллаж Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх гарын авлага, зааварчилгаагаар улс орнуудад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ гэж юу болох, уг хүрээг удирдлага, чиглэл болгон Үндэсний орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэхэд Засаглал, Хүний нөөц, Технологийн чиглэлийн 9 стратегийн зорилтод арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засагт ямар үр өгөөж хүртэх боломжийн талаар цогц ойлголт өгөх “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээг хэрэгжүүлэх замаар Орон зайн мэдээллийн менежментийг бэхжүүлэх нь” сэдэвт ВИРТУАЛ сургалт 2021 оны 03 дугаар сарын 15-аас 04 дүгээр сарын 09 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Иймд байрлалд суурилсан орон зайн мэдээллийн хэрэглээ, ач холбогдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Та энэхүү цахим сургалтад хамрагдан орон зайн мэдээллийн чиглэлээрх сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, олон улсын туршлагын талаарх мэдлэгээ өргөжүүлээрэй.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

Geospatial Solution for GeoNation

Return to top