MN

An e-learning training on “Ensuring the implementation of laws and regulations on archives and record keeping” was organized

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Сургалтын төлөвлөгөөний дагуу “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах цахим сургалтыг Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс болон Архив мэдээллийн төв хамтран 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, архивын ажилтан, нууц хамгаалах ажилтнууд хамрагдлаа.

Сургалтанд АЕГ-ын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, тогтоомж, холбогдох журмыг танилцуулж газрын салбарын архивын онцлогийн талаар ярилцаж заавар зөвлөмж өгөв.

Мөн Байгууллагын архивын баримт бүрдүүлэх, төрийн архивт баримт шилжүүлэх ажиллагаа, архивын баримтаар лавлагаа, үйлчилгээ үзүүлэх, Цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар ЗУХАГ, Нэгж талбарын хувийн хэргийн баримтыг цэгцлэх, төрийн архивт хүлээн авахад анхаарах асуудлууд, Төрийн болон албаны нууцын тухай хууль, журам, тэдгээрийн хэрэгжилт, нууцын албан хэрэг хөтлөлтийн талаар, Архивын баримтыг цахимжуулах, цахим мэдээллийн сан үүсгэх, шинээр хөгжүүлэлт хийсэн архивын программын танилцуулгыг АМТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хийлээ.

Return to top