MN

Covid.gazar.gov.mn - Хариуцлагатай жижүүрийн байршлыг зарлан мэдээлэх төв

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Барилга болон Газрын салбарын албан хаагчид  Нийслэлийн 6 дүүргийн хуваарьт байршлуудад эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаатай холбогдуулан "Covid.gazar.gov.mn - Хариуцлагатай жижүүрийн байршлыг зарлан мэдээлэх төв" байрлалд суурьласан веб мэдээллийн самбарыг хөгжүүлж байна.

Энэ нь салбарын 147 албан хаагчдын эргүүлд гарч буй байршлууд болон тэдгээр албан хаагчдыг хүнсээр хангах боломжыг судлахаар эмэгтэй албан хаагчдын байршлыг оруулан хуваарь гаргаж зохион байгуулалттай ажиллаж байна.

 

ГЗБГЗЗГ-ын албан хаагчдын эргүүл, жижүүр хийсэн талаарх 2021 оны 02 дугаар сарын 16-ны өглөөний ээлжийн мэдээ

Манай байгуулагаас өглөөний 08-15 цагийн хооронд нийт 19 албан хаагч эргүүл жижүүрээр ажиллаж байна.
        - Хан-Уул дүүрэгт 7 албан хаагч /1, 4, 15, 19, 20-р хороодын нутаг дэвсгэрт/
        - Баянзүрх дүүрэгт 2  албан хаагч /5, 6-р хороодын нутаг дэвсгэрт/
        - Баянгол дүүрэгт 7 албан хаагч /3, 4, 6, 18, 24-р хороодын нутаг дэвсгэрт/
        - Сүхбаатар дүүрэгт 2 албан хаагч /3-р хорооны нутаг дэвсгэрт/
        - Чингэлтэй дүүрэгт 1 албан хаагч /14-р хорооны нутаг дэвсгэрт/ ажиллаж байна.

2021 оны 02 дугаар сарын 16-ны өглөөний эргүүл жижүүр хийх явцад өмнөх өдрүүдийг бодвол ажилдаа явж байгаа хүмүүсийн  хөдөлгөөн бага зэрэг нэмэгдэх төлөвтэй ба хүндрэл багатай, зөрчилгүй байна. Албан хаагчид өглөө 8 цагт байршил дээрээ очсон тухайгаа цагдаагийн хариуцсан албан хаагчдаа мэдээлж хамтарч ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс манай 1 албан хаагчийг 06.00-15.00 цагт эргүүлд гар гэж мэдэгдэж, мэдэгдсэн даруйд 6.50 цагт БЗД-ийн 14 хорооны Хандгайтын 2-5 гудамжинд байршил дээрээ очсон байна.

Return to top