MN

ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА.

    Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-г баталж, уг хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байхаар тогтоосон. Үүний дагуу Ерөнхий сайдын 2018 оны 98, 112 дугаар захирамжаар Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг батлан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулж Үндэсний хорооны дэг болон 2018 онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөг баталсан.

    Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 289 дугаар тогтоолоор Газрын шинэтгэлийн үндэсний хорооны дарга Монгол Улсын Шадар сайд байхаар өөрчлөн баталсны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний хороог даргалж, хоёрдугаар хуралдааныг 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдууллаа.

    Анхдугаар хуралдаанаас гарсан гишүүдийн саналын дагуу хоёрдугаар хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, газар зүйн нэрийн үндэсний зөвлөл байгуулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал, Монгол Улсын газар нутгийг газар ашиглалтын зориулалтаар нь тооллого явуулах, мэдээллийн санд бүртгэх ажлын удирдамжийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Return to top