MN

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМТАЙ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАВ

        Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Газрын харилцааны цахим шилжилт, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх” нэрэмжит жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Монголын нотариатчдын танхимтай “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” байгууллаа.

            Энэхүү гэрээ байгуулагдсанаар газар өмчлөх, эзэмших эрхээ худалдах, бэлэглэх, өвлүүлэх, шилжүүлэх, гэрээ, хэлцэлтэй холбоотой мэдээллийг цахим хэлбэрээр солилцох бөгөөд дээрх үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл цаашид газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх үйлчилгээг иргэд Газрын албанд очихгүйгээр цахим хэлбэрээр гэрээсээ авах боломжийг бүрдлүүлнэ.

         

         Мөн нотариатаар гэрчлэгдэж байгаа газар өмчлөх, эзэмших эрхээ худалдах, бэлэглэх, өвлүүлэх, шилжүүлэх, гэрээ, хэлцэлийн үнийн мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг ил тод, нээлттэй болгохоор зорьж байна.

           Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Монголын нотариатчдын танхим нь “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ”-г хэрэгжүүлэхийн тулд дундын мэдээллийн сан байгуулах технологийн ажлуудыг эхлүүлээд байна.

Return to top