MN

We are joining the campaign ′′ I am against gender stereotypes ′′ campaign

Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийж, тус судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 99 дүгээр захирамжаар батлуулсан. 

Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан анх удаа "Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна" аяныг өрнүүлэхээр болсон байна.

       Иймд манай байгууллага Монгол цэргийн өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдрийг тохиолдуулан АЯНД нэгдэж, эрэгтэйчүүддээ дараах санал, санаачилгыг уриалж байна. 

Үүнд: 

  •      Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах;
  •      Зам тээврийн осол, аваар, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зам тээврийн ослоос шалтгаалан гарч буй хор уршиг, үр нөлөө ухамсарлаж, хариуцлагатай жолооч байх;
  •      Эрэгтэйчүүд эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлагаа сайжруулах.
  •      Эрэгтэйчүүд бие бялдрын хувьд эрүүл, илүүдэл жингүй байх; 
  •      Эрэгтэйчүүд сонирхлоороо нэгдэж клуб, спортын төрлөөр дамжуулан стрессээ тайлах, сэтгэл зүйн зөвлөгөө авах, амьдралын зөв дадал, эрүүл, урт наслах зан үйлийг хэвшил болгох.
Return to top