MN

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж бэлчээрийн даац хэтэрсэн гэж тодорхойлдог. Танай байгууллагын хувьд энэ талаар холбогдох ажлуудыг хийдэг үү? Бэлчээрийн даац ямар байна вэ?

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2015 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон-Алт төсөлтэй хамтран “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг эхлүүлээд 5 дахь жилдээ улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 21 аймгийн 314 сумыг хамарсан 4’781 бэлчээрийн мониторингийн цэгийг байгуулан, жил бүрийн 8 дугаар сарын эхний 10 хоногт багтаан судалгаа хийж, үр дүнг аймаг, сумын холбогдох хурлуудаар хэлэлцүүлж газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусган ажиллаж байна. Тухайлбал: Бэлчээрийг өнжөөх, сэлгэх, чөлөөлөх, хортон мэрэгчтэй тэмцэх, усжуулах, зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээс гадна “Бэлчээр ашиглагчдын хэсэг”-ээр дамжуулан малчдад зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 2019 оны байдлаар улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн үр дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 77 сая мал 2019-2020 өвөлжиж, хаваржих боломжтой байна. 2018 оны жилийн эцcийн малын тоо 110 сая хонин толгой байгаа ба энэ нь боломжит даацаасаа 33 сая хонин толгойгоор хэтэрсэн байна.

Дээш буцах