MN

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

Хариуцах нэгжийн нэр

Арга хэмжээ (гарц)-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин

Хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин

1

2

3

4

"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.1.1. Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Олон улсын стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-3 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн сангийн загвар батлагдсан байна.

ГЗЗХ

1.1.2. Аймаг, сумын төвүүдийн шинэ эринд шилжсэн геодезийн цэг тэмдэгтүүдийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

 

Тоо хэмжээ: 1500

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 4-7 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд, ГХГЗЗГ-ын (хуучин нэрээр) даргын 2014 оны 118 дугаар тушаалын дагуу ITRF 2008 эринд солбицол нь тодорхойлогдсон GPS-ийн тулгуур /MONREF 97/, үндсэн, дэд, зураглалын сүлжээний цэгүүдийн мэдээллээр Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

ГЗЗХ

1.1.3. Улаанбаатар хотын геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

 

Тоо хэмжээ: 100

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 7-8 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд, ГХГЗЗГ-ын (хуучин нэрээр) даргын 2014 оны 118 дугаар тушаалын дагуу ITRF 2008 эринд солбицол нь тодорхойлогдсон Улаанбаатар хотын геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллээр Геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

ГЗЗХ

1.1.4. Монгол орны өндрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

 

Тоо хэмжээ: 2600

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 6-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоонд тодорхойлогдсон Монгол орны өндрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллээр геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

ГЗЗХ

1.1.5. Монгол орны гравиметрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллийг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

 

Тоо хэмжээ: 144

Чанар: Монгол улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицол, өндрийн тогтолцоонд болон хуучин тогтолцоонд тодорхойлогдсон Монгол орны гравиметрийн сүлжээний цэг, тэмдэгтийн мэдээллээр геодезийн байнгын цэг тэмдэгтийн мэдээллийн нэгдсэн сан шинэчлэгдсэн байна.

ГЗЗХ

1.1.6. “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төсөл боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 3-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах техникийн төсөл батлагдсан байна.

ГЗЗХ

1.1.7. Улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэгийн солбицлын утгыг тодорхойлох туршилт судалгааны ажил хийх

Тоо хэмжээ: 1

Чанар: Мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын геодезийн тулгуур сүлжээний Эхлэл цэгийн солбицлын утга тодорхойлогдсон байна.

ГЗЗХ

1.1.8. Монгол орны өндрийн 1-р ангийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх

 

Тоо хэмжээ: 2870 км сүлжээг шалгах, шинээр 1180 км шугамыг хэмжих

Чанар: Сүлжээний нарийвчлал хангасан байх

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, урсгал зардал

Монгол орны өндрийн 1-р ангийн сүлжээний 2870 км сүлжээний хэмжилтийн ажлын захиалагчийн хяналт, шалгалтыг хийж, дүгнэлт гаргаж, үр дүнг АМТ-д хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Өндрийн 1-р ангийн сүлжээг 2 шугамаар Монгол улсын геодезийн эхлэл цэгтэй холбох ажлыг зохион байгуулсан байна.

ГЗЗХ

1.1.9. “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль, журам, норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл батлагдсан байна.

ГЗЗХ

1.1.10. Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдэд хэмжилт хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 5 цэгт

Чанар: Олон улсын стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Урсгал зардал

Гравиметрийн жишилтийн полигоны цэгүүдэд хэмжилт хийгдэж, хэмжилтийн утга тодорхойлогдсон байна.

ГЗЗХ

АМТ

1.1.11. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ:  43 станц

Чанар: Бодит агшны RTK засварыг тасалдалгүй дамжуулах

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын бодит агшны RTK засварыг тасалдалгүй дамжуулсан байна. 43 станцын тасралтгүй хэмжилтийн өгөгдөл хадгалагдсан байна.

ГЗЗХ

1.1.12. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: Хүсэлт ирүүлсэн тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол улсад хийгдэж буй геодези, зураг зүйн ажлууд нэгдсэн нэг стандартын дагуу хийгдэж, АМТ-д хадгалагдаж, хэрэглээнд орсон байна.

ГЗЗХ

1.1.13. Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр гүйцэтгэх

Тоо хэмжээ: Ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: Хүсэлт ирүүлсэн тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бусад байгууллагын захиалгаар хийгдсэн геодезийн сүлжээний хэмжилтийн өгөгдлийн 2 дахь гарын тэгшитгэн бодолтыг Bernese програм дээр бодож, тайлан, дүгнэлт гаргаж, АМТ-д хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

1.1.14. Улсын хилийн зурвас газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлох

Тоо хэмжээ: Улсын хилийн дагуу

Чанар: Мөрдөж буй норм, дүрэм, стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 2-10 сард

Санхүүжилт: ХХЕГ-ын зардлаар

Улсын хилийн хамгаалалтын зурвас газрын эргэлтийн цэгүүдийн солбицол тодорхойлогдсон байна.

ГЗЗХ

ГЗБХ

1.1.15. Геодези, зураг зүйн норм, дүрэм шинээр боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: БНС-аас 2017 онд батлагдсан 4 дүрэм, 2018 онд батлагдсан тоогоор

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Барилга байгууламжийн норм, нормативын сан,

Дараах норм, дүрмүүд боловсруулагдан, батлагдаж улсын хэмжээнд хийгдэж буй геодези, зураг зүйн үйл ажиллагааны хэрэглээнд нэвтэрсэн байна.

1.     “Геодези, зураг зүйн ажлын аюулгүй ажиллагаа” БНбД

2.     “Нивелирийн III, IY ангийн сүлжээ байгуулах” БД

3.     “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр том, дунд масштабын байр зүйн зураглал хийх” БД

4.     “Төрөл бүрийн аргаар тодорхойлсон ортометрийн өндрийн утгад нарийвчлалын үнэлгээ хийх” БД

5.     “Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ” БД

6.     “Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил” БД

7.     “Геодезийн байнгын цэг тэмдэгт байгуулах ажил” БНбД

8.     “Геодези, зураг зүйн ажлын үнийн индекс”

ГЗЗХ

1.1.16. Геодези, зураг зүйн норм, дүрмийг шинэчлэн боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Олон улсын стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дараах норм, дүрмүүд боловсруулагдан, батлагдсан байна.

1.     “Газрын зургийн нэг маягийн суурийг ашиглах” БНбД

2.     “Байр зүйн тоон зургийн жижүүрлэлт хөтлөх, тодруулалт шинэчлэлт хийх” байгууллагын стандарт

3.     “GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ажиллуулах, хэвийн үйл ажиллагааг хангах” БНбД

4.     Хиймэл дагуулын зургаар байр зүйн тоон зураг зохиох дүрэм

ГЗЗХ

1.1.17. Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах шаардлага MNS 5283:2014 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 2-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

MNS 5283:2014 стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах Техникийн хорооны хурлыг зохион байгуулж, хурлаас гарсан саналыг тусган өөрчлөлт оруулж батлуулсан байна.

 

ГЗЗХ

1.1.18. Монгол улсын газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт боловсруулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 3-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол улсын газар зүйн нэрийн мэдээллийн сангийн стандарт боловсруулсан байна.

ГЗЗХ

“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.2.1. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр авсан Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн агаарын ортофото зураг, өндрийн загвар, “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” ажлын хүрээнд дахин хэмжих шаардлагатай болсон Сэлэнгэ аймгийн 3 сумын ажлыг шалгаж хүлээн авах, (2013/69 гэрээт ажил) хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 3 аймгийн төвийн /201.2 км.кв /агаарын ортофото зураг, өндрийн загвар, 3 сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-2, 5-7 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Агаарын ортофото зураг, өндрийн загварыг Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул аймгийн төвийн байр зүйн тоон зургийн, газрын кадастрын, хаягийн зэрэг мэдээллийн сангуудыг шинэчлэх ажилд зориулан аймгийн ГХБХБГ-т хүлээлгэн өгсөн, Сэлэнгэ аймгийн 3 сумын шинэчилсэн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургаар Байр зүйн тоон зургийн мэдээллийн санг баяжуулан Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулсан байна.

ГЗЗХ

1.2.2. Нийслэлийн 2017 оны төсвөөр хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай агаарын зургийн төлөвлөлт болон геодезийн сүлжээний хэмжилтийн ажлыг шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд

Чанар: Мөрдөгдөж буй норм, дүрэм, стандарт шаардлагыг хангасан байх

Хугацаа: 1-2 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Нийслэлийн төсөв

Улаанбаатар хотын 1:2000-ны масштабтай агаарын зургийн төлөвлөлт болон геодезийн сүлжээний хэмжилтийн ажлыг шалгаж, дүгнэлт гарган АМТ-д актаар хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

1.2.3. 2013-2017 онд гүйцэтгэсэн байр зүйн тоон зургийн мэдээллийн санг нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

 

Тоо хэмжээ: Улсын хэмжээнд үүсгэсэн 1:1000, 1:25000, 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-3 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Олон масштабын байр зүйн тоон зургийн мэдээллийн санг бодит агшины мэдээллээр тогтмол баяжуулж, Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулах бөгөөд ингэснээр онлайнаар болон бусад хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ.

ГЗЗХ

1.2.4. “Шинээр тавигдахаар төлөвлөж буй төмөр замын дагуу GPS-ийн сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” гэрээт ажлын 2018 онд хийсэн ажлын гүйцэтгэлийг шалгах, дүгнэлт гарган актаар хүлээн авах

Тоо хэмжээ: 1700 хуудас

Чанар: 1:25000-ны масштабтай байр зүйн зургийн нарийвчлалын шаардлага хангасан байх

Хугацаа: 3, 6, 8, 11 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Олон масштабын байр зүйн тоон зургийн мэдээллийн санг бодит агшины мэдээллээр тогтмол баяжуулж, Байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн системд оруулах бөгөөд ингэснээр онлайнаар болон бусад хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдсэн байна.

ГЗЗХ

1.2.5. “Сумын төв, томоохон суурингийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах” техникийн төсөл боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 2-6 сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Аймгийн төвөөс бусад сумын төв, томоохон суурингийн төвүүдийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах техникийн төсөл батлагдсан байна.

ГЗЗХ

 

1.2.6. “Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлыг зохион байгуулахад оролцох, захиалагчийн хяналт хийх

Тоо хэмжээ: 2 аймгийн төвийн мэдээллийн санг үүсгэх, 19 аймгийн мэдээллийн санд баяжилт хийж үйлчилгээнд нэвтрүүлэх

Чанар: Ажлын даалгаврын нарийвчлалын шаардлагыг хангасан байх

Хугацаа: 10-12 сард

Санхүүжилт: БХБ-ын сайдын багцаас

Дорнод, Сүхбаатар аймгийн “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажилд захиалагчийн хяналт хийж, дүгнэлт гарган АМТ-д хүлээлгэн өгөх, БОЗӨДБ-д оруулсан байна.

2013-2017 онд байгуулсэн, БОЗӨДБ-д оруулсан 19 аймгийн “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан”-д нэмэлт, өөрчлөлт орсон байна. 

ГЗЗХ

1.2.7. Шилэн кабелийн мэдээллийн санг нэгтгэх, нэгдсэн загварын дагуу Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 7-8 сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Шилэн кабелийн мэдээллийн санг нэгтгэж, Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд оруулсан байна.

 

ГЗЗХ

1.2.8. Өндөр барилга, байгууламжийн суулт, хазайлт, хэв гажилтын судалгааг гаргах

Тоо хэмжээ: Улаанбаатар хот 9 дүүрэг

Чанар: Норм, дүрэмд нийцсэн байх

Хугацаа: 2, 3 сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Улаанбаатар хотын 9 дүүргийн өндөр барилга, байгууламжийн суулт, хазайлт, хэв гажилтын судалгааг гаргаж, төсвийн тооцоог хийсэн байна. Судалгаа, тооцоог БХБЯ болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний  газарт  хүргүүлсэн байна.

ГЗЗХ

1.2.9. “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Хиймэл дагуулын зураг хүлээн авах суурин станц байгуулах техникийн төсөл батлагдсан байна.

ГЗЗХ

 

“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.3.1. Хэрэглэгчдийг газрын зургийн нэг маягийн суурь болон шаардлага хангасан сансрын зургаар хангах

Тоо хэмжээ: 5 ширхэг нэг маягийн суурь, БНХАУ-аас ирүүлсэн ZY3 хиймэл дагуулын мэдээний тоогоор

Чанар: Тоон зургийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

1:500000, 1:1000000, 1:1500000, 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:6000000, 1:9000000, 1:12000000-ны масштабтай газрын зургийн нэг маягийн суурь болон боловсруулсан ZY3 хиймэл дагуулын 2017 оны сансардын зургаар байр зүйн болон сэдэвчилсэн зургуудыг хянах, шинэчлэх, мөн эдгээр масштабаар зохиох төрөл бүрийн сэдэвчилсэн зургуудыг нэг маягийн сууриар хангах, хэрэглэгчдэд эдгээр масштабын нэг маягийн суурь болон боловсруулсан сансардын зургаар онлайнаар болон бусад хэлбэрээр үйлчлэх боломж бүрдэнэ.

ГЗЗХ

1.3.2. “Хаягийн мэдээллийн систем байгуулах /улсын хэмжээнд/” 2013/49 гэрээт ажлын хүрээнд гүйцэтгэсэн хаягийн зураг, хаягийн мэдээллийн санг шалгаж, БОЗӨДБ-д оруулах

Тоо хэмжээ: Улаанбаатар хотын 9 дүүргийн 1:1000, 1:100000-ны масштабтай хаягийн зураг, мэдээллийн сан

Чанар: Тоон зургийн стандартын шаардлага хангасан байх

Хугацаа: 1-6, 9,10,11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа 

Улсын хэмжээнд хаягийн мэдээллийн сан байгуулах ажил дуусч, байгууллагын орон зайн өгөгдлийн санд нэгдсэн байдлаар орсон байна.

 

ГЗЗХ

1.3.3. Хаягжуулалтын мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 2 ажлын хэсэг, шинэчилэгдсэн ЗИП кодын хил

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

ОӨУБЕГ, ХХЗХ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар Монгол улсын хэмжээнд хаягжуулалтын хууль эрх зүйн орчин сайжирсан, обьектийн, субьектийн, шуудангийн хаягийг уялдуулах, мэдээллийг саадгүй солилцох техник, технологи, програм хангамжийн шийдэл гарсан байна.

Улсын хэмжээнд ЗИП кодын хил шинэчлэгдсэн байна.

ГЗЗХ

“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймгийн хаягийн атлас, 1 телевизийн нэвтрүүлэг, 1 сонингийн нийтлэл

Чанар: Олон улсын стандартын шаардлага, мөрдөгдөж буй дүрэм, журамд нийцсэн байна.

Хугацаа: 5-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Газар зүйн нэрийг олон нийтэд сурталчилсан байна. 21 аймгийн хаягийн атлас аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүлээлгэн өгсөн байна.

ГЗЗХ

1.4.2. Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах

Тоо хэмжээ: 21 сум

Чанар: Нарийвчлалын шаардлагыг хангасан байх

Хугацаа: 2-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг тус бүрээс 1 сумын газар зүйн нэрийн мэдээллийн сан үүссэн байна.

ГЗЗХ

1.4.3. Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэлт хийх ажлын бэлтгэлийг хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, тогтоолд нийцсэн байх

Хугацаа: 4-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар зүйн нэрийн Үндэсний зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулж, Газар зүйн нэрийн хээрийн тодруулалт, шинэчлэл хийх, солбицолжуулах, газар зүйн нэрийн хувийн хэрэг үүсгэх, хөтлөх журам, зааврыг боловсруулж, батлуулсан байна.

ГЗЗХ

"Хоёр. Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж, инженерийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргах, салбар дундын суурь судалгаа, мониторингийн мэдээллийн сан байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“2.1. Холбогдох салбаруудтай хамтран газрын нэгдмэл сангийн ангилалын газруудын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, тогтвортой үйл ажиллагааг хангах, инженерийн нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.1.1. “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах

Тоо: Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр мониторингийн сүлжээг байгуулах үндэслэлийг тогтоож, цэг байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

ССМХ

2.1.2. Улсын хэмжээнд бэлчээрийн фото мониторингийн ажлыг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бэлчээрийн фото мониторингийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, өөрчлөлтийг тогтоож, дүн шинжилгээ хийж, холбогдох сургалтыг зохион байгуулсан байна.

ССМХ

2.1.3. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлтийг улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулах, дүгнэлт гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох

Тоо хэмжээ: Захиалгат хянан баталгааны ажлын тоогоор, 1 програм хангамж

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Захиалгат хянан баталгааны ажлын журмыг боловсруулж, холбогдох програмыг боловсруулж нэвтрүүлнэ.

ССМХ

2.2. “Салбар дундын газрын төлөв байдал, чанарын мониторингийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хэрэглээнд гаргах, газар зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг суурь мэдээллээр хангахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.2.1. Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын өгөгдөл болон захиалгат хянан баталгааны мэдээллийн сангийн өгөгдлийн загварыг боловсруулж, мэдээллийн санг үүсгэх

Тоо хэмжээ: 4 мэдээллийн сан

Чанар: ОЗӨДБ-ийн стандартын дагуу

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарын өгөгдөл болон захиалгат хянан баталгааны мэдээллийн сан батлагдсан өгөгдлийн загварын дагуу үүссэн байна.

ССМХ

2.3. “Газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хуулинд заасан хугацаанд давтан тодорхойлох замаар улсын хяналтад авсан үзүүлэлтүүдтэй харьцуулж хянан баталгааны ажлыг зохион байгуулахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.3.1. Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум

Чанар: Сум бүрээр нэгтгэн харьцуулсан байна.

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны судалгааны нэгдсэн тайлан гарч, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна.

ССМХ

2.3.2. Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлын зааврыг шинэчлэн боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлэх

Тоо хэмжээ: 5 төрлийн (Бэлчээр, тариалан, хот суурин, тусгай хамгаалалттай, захиалгат) хянан баталгааны заавар

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын нэгдсэн заавар батлагдсан байна.

ССМХ

2.3.3. Тариалангийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 17 аймаг, нийслэлийн 469214.0 га тариалан болон атаршсан газарт

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Урсгал төсөв

Тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээн авна.

ССМХ

2.3.4. Хот суурин газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн төв, суурин газрууд

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Урсгал төсөв

Архангай, Завхан, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар аймгийн төвийн болон сумын төвүүдийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн байна.

ССМХ

2.4. “Газрын төлөв байдал, чанарын мониторингид суурилсан газар хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.4.1. Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: Хэнтий аймгийн Хэрлэн сумын нөхөн сэргээлт хийж байгаа 200 га талбай

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 5, 9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хүчтэй, элэгдэл эвдрэлд орж атаршсан 200 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт хийсэн байна.

ССМХ

2.5. Газар, байгалийн нөхцөл, нөөц, геологи, хүрээлэн буй орчны суурь судалгааны иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангахүйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

2.5.1 Байгууллагын орон зайн мэдээллийн санд орсон геологи орчны мэдээллийн сангийн мэдээллийг ашиглах, хэрэглээг сайжруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл

Чанар: Холбогдох журам, заавар, стандартын дагуу

Хугацаа: 2-11 сар

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийслэлийн газрын алба болон 21 аймгийн мэргэжилтнүүдэд холбогдох сургалтыг зохион байгуулж, байгууллагын орон зайн өгөгдлийн мэдээллийн санд геологи орчны гео-системийн давхаргын мэдээллийн сан үүссэн байна.

ССМХ

"Гурав. Иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдаа холбоог хангасан, геологи, хүрээлэн буй орчны төлөв байдал, байгалийн нөхцөл, нөөцийн иж бүрэн мэдээлэлд суурилсан тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын нэгдсэн системийг байгуулж, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"3.1. Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.1.1. Газар зохион байгуулалттай холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах 

 

Тоо хэмжээ: 7 зохион байгуулалтын баримт бичиг /1 журам, 1 тайлбар толь, 1 эмхэтгэл 4 арга зүй аргачлал/

Чанар: Стандартын шаардлага мөрдөгдөж буй дүрэм журамд нийцсэн байх

Хугацаа: 2-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Дараах зохион байгуулалтын баримт бичгүүдийг боловсруулсан байна. Үүнд:

1.     Газар зохион байгуулалт хийх журам

2.     Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь

3.     Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачлал

4.     Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал

5.     Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад хэрэглэгдэх бусад салбарын норм, стандартын эмхтгэл

6.     Тариалангийн газрын хэрэгцээт байдлын үнэлгээг хийх арга зүй

7.     Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох, тогтоогдсон нөөц газарт газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй

ГЗБХ

3.1.2. Улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн мэдээллийн санг холбогдох байгууллагатай хамтран тоон хэлбэрээр бүрдүүлэх, шинэчлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 10 салбарын мэдээлэл бүхий мэдээллийн сан /ЭХЯ, УУХҮЯ, АМГТГ, ЗТЯ, МТШХХГ, ҮСХ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, БОАЖЯ/

Чанар: ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийгэм, эдийн засгийн мэдээллийн санд холбогдох байгууллагуудаас мэдээлэл орж, мэдээллийн сан хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.

ГЗБХ

 

3.1.3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж өнөөгийн хууль эрхзүйн орчныг сайжруулах

Тоо хэмжээ: 21 аймаг, Нийслэл, 9 дүүрэг      

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийгдэж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал боловсруулсан байна.

ГЗБХ

3.1.4. Сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ:  9 аймгийн 23 сум

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Орон нутгийн төсөв

9 аймгийн 23 сум нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичигтэй болсон байна.

ГЗБХ

3.1.5. Бэлчээрийн экологийн чадавхийн улсын хэмжээний мэдээллийн сан бий болгох, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд суурь мэдээлэл болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ:  Улсын хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол орны бэлчээрийн газрын экологийн чадавхийн мэдээллийн санг нэгтгэж, хэрэглээнд оруулсан байна.

Аймгийн ГЗБЕТ, сумын тухайн жилийн ГЗБТ-ний төлөвлөлтийн үе шатанд суурь мэдээлэл болгон ашиглагдах нөхцөл бүрдсэн байна.

ГЗБХ

"3.2. “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг байгалийн нөхцөл, нөөц, нийгэм эдийн засгийн суурь судалгааны мэдээлэлд үндэслэн газрын ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ, газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг хийх түүнд нийцүүлэн газар ашиглалтыг оновчтой төлөвлөх замаар газрын тогтвортой менежментийг бий болгож хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.2.1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг газар, байгалийн нөхцөл, нөөцөд үндэслэсэн газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

Тоо хэмжээ: 1 төлөвлөлтийн баримт бичиг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-8 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлагдсан байна.

ГЗБХ

3.2.2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн газрын нэгдмэл сангийн бүх ангиллаар газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ болон газрын эрэлт хэрэгцээт байдлын үнэлгээг үндэслэн нэгтгэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

Тоо хэмжээ:   330 сум, 9 дүүрэг

Чанар: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийх, үр дүнг үнэлэх журам, зааврын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Сумдын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах талаар дүгнэлт, зөвлөмжөөр хангаж нийслэл, дүүрэгт сургалт зохион байгуулсан байна. 6 суманд  холбогдох аргачлал, зааврын дагуу газар дээр нь хяналтын ажил гүйцэтгэсэн байна.

ГЗБХ

3.2.3. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн төлөвлөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

Тоо хэмжээ:   330 сум, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

 

ГЗБХ

3.3. “Бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хөтлөх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.3.1. Газар зохион байгуулалтын нэгдсэн мэдээллийн сангийн програм хангамжийг боловсруулах ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журам, аргачлалын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

“Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний тоон мэдээллийг мэдээллийн сангийн стандартын дагуу хөрвүүлсэн байна.

ГЗБХ

"3.4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалт, хилийн цэсийн асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.4.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн санг эрхлэх, хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах

 

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн мэдээллийн сан дахь мэдээллээр олон нийт хангагдсан байна.

ГЗБХ

3.4.2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, шаардлагатай зааврыг боловсруулж батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар” боловсруулагдан орон нутагт хүргэгдэж хилийн цэсийн маргаан буурсан байна.

ГЗБХ

3.4.3. Хилийн цэсд өөрчлөлт оруулах шаардлагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн судалгааг гаргаж, үе шаттайгаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Хилийн маргаантай сум, дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймгийн төвийн сумдын хилийн цэсийн судалгаа нэгтгэгдэж тэлэх шаардлагатай сумдын санал боловсруулагдан хууль журмын дагуу дээд шатны байгууллагад хүргэгдсэн байна

ГЗБХ

3.4.4. Хилийн цэсийн асуудлаар орон нутагт сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Холбогдох хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Орон нутгийн удирдлага, иргэд хилийн цэсийн үнэн бодит мэдээллээр хангагдаж хилийн цэсийн асуудлаар мэдлэгтэй болсон байна.

ГЗБХ

"3.5. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, гэрчилгээжүүлэх асуудлыг эрхлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

 

3.5.1. Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалтыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох

Тоо хэмжээ: Нийслэл, аймгийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах газрын байршил, хэмжээ, зориулалт тодорхойлон санал боловсруулж БХБ-д хүргүүлэх (Цаг уурын ажиглалтын талбай, Гео-Экологийн хүрээлэн, Геодезийн полигон, ХХЕГ)

 

 ГЗБХ

3.5.2. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Нийслэл, аймгийн хэмжээнд

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газарт гэрчилгээ олгож, кадастрын мэдээллийн санд оруулан баталгаажуулсан байна.

ГЗБХ, КХ

"Дөрөв. Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

4.1. “Нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.1.1. Газрын нэгдмэл сангийн тооллого, тоо бүртгэлтэй холбоотой журам, заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 3-7 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээллийн санг хөтлөх, өөрчлөлт оруулах журам”, “Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх, ашиглалтын зориулалт өөрчлөх журам”, “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаас газрын нэгдмэл сангийн тайланг гаргах заавар” шинээр ба шинэчлэгдэн боловсрогдож, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.2. Газрын улсын бүртгэл, кадастрын зураглалтай холбоотой журам, загварын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 6

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-8 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, ГХГЗЗГ /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 133 тоот тушаалаар батлагдсан “Өргөдөл, Өргөдлийн дэвтэр, Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Хариу өгөх мэдэгдэл, Итгэмжлэл”-ийн загвар, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний загвар, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”  шинээр ба нэмэлт, өөрчлөлт орж, шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.3. Газрын кадастрын мэдээллийн сантай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Нийслэлийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх, өгөгдөл мэдээг засварлах ажлын заавар”, “Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд болон бусад байгууллагуудад Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг ашиглуулах тухай журам”  шинээр боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.4. Газрын үнэлгээтэй холбоотой заавар, аргачлалын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 8

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 2-11 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

“Хот, тосгон бусад суурины газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Хөдөө аж ахуйн газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Зам, шугам сүлжээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Ойн сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Усны сан бүхий газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Улсын тусгай хэрэгцээний газрын кадастрын үнэлгээ хийх заавар”, “Газрын суурь үнэлгээний бүсийн зураг хийх заавар”, “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” шинээр ба шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.5. Газрын биржтэй холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 3

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаанд зарцуулах төлбөрийн орлогыг бүрдүүлэх, тайлагнах журам”, “Газрын биржийн цахим системийг ажиллуулах заавар”, “Газрын биржийн цахим системд ажиллах мэргэжилтэн, албан хаагчдын эрх үүргийг зохицуулах журам” шинээр боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.6. Газрын төлбөр, татвартай холбоотой журам, зааврын төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын төлбөр ногдуулах аргачилсан заавар”, “Газрын төлбөр, албан татвар төлөгчийн мэдээллийн санг хөтлөх, мэдээ, тайлан солилцох журам” шинэчлэгдэн боловсруулагдаж, баталгаажин хэрэгжилтийг ханган ажилласан байна.

КХ

4.1.7. “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Улсын хэмжээний кадастрын нэгдсэн мэдээллийн системийг олон хэмжээс, зориулалттайгаар байгуулж, бусад салбарын кадастрын мэдээллийн санг улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системтэй холбосон байна.

КХ

4.1.8. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн веб хувилбарын тохиргоо суурилуулалтыг хийх, улсын хэмжээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн санг веб хувилбараар ашиглах, хөтлөх боломжтой болсон байна.

КХ

4.1.9. Газрын кадастрын мэдээллийн сангийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд цахимаар өгөх боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар:  Програм хангамжийн хүрээнд

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Улсын хэмжээнд иргэд кадастрын зургийг Түц машинаас авах боломжтой, газрын кадастрын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод болсон байна.

КХ

4.1.10. Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн сертификат олгох сургалтыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: Улиралд 1 удаа

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Сургалт зохион байгуулагдаж, боловсон хүчний чадавхи дээшилсэн байна.

КХ

4.1.11. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийслэл, 21 аймгийн хэмжээнд зөрчилтэй нэгж талбарын зөрчил арилсан байна.

КХ

4.1.12. Бүх шатны шүүх байгууллагад газрын зөрчил, маргаантай холбоотой шүүхийн шинжээчийн дүгнэлт, нотлох баримт, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад лавлагаа, мэдээллийг гаргаж хүргүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газартай холбоотой лавлагаа, мэдээллийг иргэн, хуулийн этгээд, шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж өгсөн байна.

КХ

4.1.13. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсээс хамаарсан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зөрчлийг арилгах талаарх судалгааг хийж, санал боловсруулах, орон нутагт чиглэл хүргүүлэх

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хилийн цэсээс хамаарсан зөрчлийг арилгасан байна.

КХ

4.1.14. Аймаг, нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх

Тоо хэмжээ: 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэдээллийн санд хяналт шалгалт хийгдэн дүгнэлт гарч, орон нутагт хүргэгдсэн байна.

КХ

4.2. “Газрын нэгдмэл сангийн тооллого, бүртгэлийг хариуцаж, газрын нэгдмэл санд гарч буй өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах” гол зорилтын хүрээнд:

4.2.1. Газрын нэгдмэл сангийн 2017 оны тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч нэгтгэх, улсын нэгдсэн тайланг гаргаж Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд

Хугацаа: 1-3 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын нэгдмэл сангийн тайланг Засгийн газарт танилцуулж, товхимол болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

КХ

CCМХ

4.2.2. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийн шинэчилсэн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлэх, Газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тоо бүртгэлийг шинэчлэн баталгаажуулсан байна.

КХ

4.3. “Газрын биржийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, хяналт тавих” гол зорилтын хүрээнд:

4.3.1. “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Тухайн ажлын гүйцэтгэгч шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

КХ

4.3.2. Газрын биржийн цахим системийг Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлэх

Тоо хэмжээ:5

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын биржийн цахим системийг Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

КХ

4.3.3. Газрын биржийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах боломжоор хангах, үйл ажиллагаанд хяналт тавих

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомж журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын биржийн цахим системийг нэвтрүүлж үйл ажиллагаа жигдэрч, хэвийн үйл ажиллагаа нь хангагдсан байна.

Газрын биржийн цахим системээр газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдсан байна.

КХ

4.3.4. Газрын биржийн цахим системд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг оруулах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, барьцааны мэдээллийг бүрэн оруулж, Газрын цахим биржийн үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

КХ

4.4. “Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх” гол зорилтын хүрээнд:

4.4.1. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолыг шинэчлэн батлуулсан байна.

КХ

4.4.2. “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох” ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ:1

Чанар: Холбогдох хууль тогтоомж, стандартын хүрээнд

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Тухайн ажлын гүйцэтгэгч шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

КХ

4.4.3. Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг Газрын биржийн цахим систем, Газрын кадастрын мэдээллийн санд суурилан цуглуулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд ил тод болгох

Тоо хэмжээ: 31800 үнийн мэдээ

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, өгөгдлийн сан байгуулагдсан байна.

КХ

4.4.4. Газрын төлбөр, татварын зориулалттай Кадастрын үнэлгээ /масс үнэлгээ/-ний CAMA /Computer assisted mass appraisal/ системийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын үнэлгээний CAMA /Computer assisted mass appraisal/ систем байгуулагдсан байна.

КХ

4.4.5. Газрын харилцаанаас улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамжийн орлогыг бүрэн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын хэмжээнд газрын татвар, төлбөр, хураамжийн орлого бүрэн төвлөрч, газрын орлогын төлөвлөгөө биелсэн байна.

КХ

4.4.6. Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем хөгжүүлэх ажлыг зохион байгуулах

 

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Газрын төлбөр, татварын цахим төлбөр тооцооны систем байгуулсан байна.

КХ

4.4.7. Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар:  Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 4-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Нийт газар эзэмшигчдийг газрын төлбөрт, нийт газар өмчлөгчдийг газрын татвар /газрын кадастрын бүртгэл, баталгаажилт/-т хамруулсан эсэхэд аймаг, нийслэлээр судалгаа хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох

КХ

4.5. “Хаягжилтын мэдээллийн систем байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

4.5.1. Хаягийн мэдээллийн санг Газрын кадастрын мэдээллийн санд хөрвүүлэх, холбогдох стандартын дагуу нэгж талбарт хаяг өгөх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг, нийслэл

Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн санг Хаягийн мэдээллийн сантай холбож, нэгж талбар тус бүрт хаяг өгөгдсөн байна.

КХ

ОЗМТХ

“Тав. геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“5.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологи, газар зүйн мэдээллийн системийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх замаар байгууллагын болон орон нутгийн сүлжээ, техник, програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай Үйл ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.1.1. Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлын хэмжээнд тоон мэдээлэл дамжуулах сүлжээ, интернет, дотоод сүлжээний тасралтгүй, найдвартай хэвийн ажиллагааг хангах, техник хангамж, системийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай үйл ажиллагааг хангах, тогтмол хяналт тавих

Тоо хэмжээ: 3 үйл ажиллагаа, 1 ажил

Чанар: Холбогдох хууль тогтоомж, Байгууллагад мэдээллийн технологийг ашиглах дотоод журамд нийцсэн, сүлжээ, интернет, системүүд 100% хэвийн ажиллагаатай ажилласан байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, Урсгал төсөв, Хөрөнгө оруулалт

 

Агентлаг, 21 аймгийн ГХБХБГ, нийслэл, 9 дүүргийн Газрын алба, 330 сум, 6 тосгоны Газрын даамал VPN тусгаарласан сүлжээ болон интернет хэвийн ажилласан байна. Сервер өрөөний хүчин чадал нэмэгдсэн байна.

ОЗМТХ

5.1.2. Салбарын /Агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал/ хэмжээнд  хэрэглэгдэж буй техник болон програм хангамжийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, хэрэглээнд нэвтрүүлэх

Тоо хэмжээ: 7 (3 програм хангамжийн хөгжүүлэлт, 4 ажил, 1 бааз)

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Урсгал төсөв, Үйл ажиллагаа

Агентлаг, орон нутагт ашиглагдаж буй программ хангамж, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын нэгдсэн бүртгэлийн, архивын програм хангамжийн хөгжүүлэлт хийгдэж тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээ бий болсон байна. Хорт кодын эсрэг, цахим хурлын систем, Орон зайн өгөгдлийн сан удирдах систем, Байгууллагын дотоод удирдлагын систем зэрэг програм хангамжуудын сунгалт хийгдсэн байна.

ОЗМТХ

5.1.3. Газрын кадастрын мэдээллийн системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах сайжруулалт, хөгжүүлэлтийг хийх, холбогдох байгууллагуудад мэдээллээр үйлчлэх

Тоо хэмжээ: 2 үйл ажиллагаа, 1 хөгжүүлэлт

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Газрын кадастрын мэдээллийн сангийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагаатай ажилласан байна. Лэнд менежер програм хангамжийн хөгжүүлэлт хийгдсэн байна.

ОЗМТХ

“5.2. Геодези, зураг зүйн суурь бүхий сэдэвчилсэн зураг, газар зохион байгуулалт, барилга, хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэж байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.2.1. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн хэвийн үйл ажиллагааг  хангах, аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалт, эрсдэлгүй найдвартай ажиллагааг хангах

Тоо хэмжээ: 5

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Байгууллагын ОЗӨДБ-н хүрээнд бүрдсэн өгөгдлийн сан удирдах системүүд, аппликэйшн серверүүд, файл серверүүд, цахим хуудас тасралтгүй хэвийн ажилласан байна. Системүүд нөөц хувилбартай, хэрэглэгчийн эрхийн зохицуулалт хийгдсэн байна.

ОЗМТХ

5.2.2. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, салбарын хэмжээнд бүрдсэн орон зайн мэдээллийг цахим хуудас /геопортал/-аар түгээх

/МУЗГҮАХХАХТ-2.81.11/

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Төрийн байгууллага, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн цахим үйлчилгээнүүд түгээгдсэн байна. Орон зайн өгөгдөл, мэдээллийг тухай бүр шинэчлэх боломжтой болсон байна. Хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг хайж, олох боломжтой болсон байна.

ОЗМТХ

5.2.3. Орон зайн өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх стандарт боловсруулах, батлуулах

Тоо хэмжээ: 3 стандарт

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Орон зайн өгөгдөл, мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх чиглэлээр 3 төрлийн стандарт боловсруулагдсан, холбогдох хурлаар хэлэлцүүлэгдсэн, Стандарт, хэмжил зүйн газраар батлуулахаар хүргэгдсэн байна.

ОЗМТХ

5.2.4. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ, үр дүнг олон нийтэд таниулах, сурталчлах

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд нийцсэн байх, хэвийн ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн систем байгуулалт, ач холбогдол, хэрэглээ сэдвээр танилцуулга видео /шторк/ бэлтгэгдэж түгээгдсэн, өдөр тутмын сонин, сэтгүүл, цахим хуудсанд тогтмол мэдээлэл тавигдсан, уулзалт, зөвлөгөөнд танилцуулга хийгдсэн байна.

ОЗМТХ

“5.3. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бусад салбартай холбон хэрэглээнд гаргаж улсын хэмжээнд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

5.3.1. Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн  тухай хууль тогтоомжийн дагуу бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоо байгуулах /МУЗГҮАХХАХТ-5.2.4.6/

Тоо хэмжээ: 6 төрлийн цахим үйлчилгээ, 1 Үндэсний хөтөлбөр

Чанар: Хууль тогтоомжийн хүрээнд аюулгүй, найдвартай Үйл ажиллагаатай байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

Нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан, газар зүйн нэр, хаяг, геодезийн цэг тэмдэгт, засаг захиргааны хил, Улаанбаатар хотын 3 хэмжээст зургийн үйлчилгээ хэрэглээнд бүрэн нэвтэрсэн байна. Геодезийн цэг тэмдэгтийг цахимаар худалдан авч эхэлсэн байна. Бусад байгууллагуудтай харилцах өгөгдөл, мэдээлэл солилцох, ашиглах, цахим үйлчилгээ үзүүлэх тогтолцоог байгуулах үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулах үндэсний хөтөлбөр боловсруулагдан БХБЯ руу хүргэгдсэн, холбогдох журмын дагуу батлагдсан байна.

ОЗМТХ

5.3.2. БНХАУ-ын Хэмжил, зураглал, гео-оронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах, тус байгууллагаас хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулах боломж нөхцөлөөр хангах

Тоо хэмжээ: 1

Чанар: холбогдох хууль тогтоомж болон Байгууллага хооронд гэрээ байгуулах журамд нийцсэн

Хугацаа: 1-11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал төсөв

БНХАУ-ын Хэмжил, зураглал, геооронзайн мэдээллийн агентлагийн харьяа Хиймэл дагуулын мэдээ, хэрэглээний төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулагдсан байна. Санамж бичгийн хүрээнд хүлээн авч буй ZY3 хиймэл дагуулын мэдээг салбарын үйл ажиллагаа болон бусад төрийн байгууллагын хэрэгцээнд ашиглуулсан байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа тогтвортой өргөжсөн байх

ОЗМТХ

"Зургаа. Байгууллагын болон газар зохион байгуулалт, барилга, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх, геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"6.1. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.1.1. Байгууллагын баримтын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

Тоо хэмжээ: Хүлээн авсан баримтын тоогоор Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар байгууллагын баримтын архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

АМТ

6.1.2. Байгууллагын номын сангийн хэвийн үйл ажиллагааг хангах

Тоо хэмжээ: Бүртгэл жагсаалтын тоогоор Чанар: Холбогдох хууль журмын дагуу, Төрийн архивын үндсэн заавар

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Салбарын үйл ажиллагаанд шаардлагатай номын сангийн үйлчилгээг эрхлэн хөгжүүлсэн байна.

 

АМТ

"6.2. Салбар архивын албан мэдээллийг бүрдүүлэн, сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.2.1. Улсын хэмжээнд хийгдсэн Геодези, байр зүй, зураг зүйн бүтээгдэхүүн; Агаар, сансрын зураг; Инженер хайгуул, суурь судалгаа; Газар зохион байгуулалт; Кадастрын зураглал ба газрын кадастрын бүх төрлийн мэдээлэл, гүйцэтгэлийн ажлуудыг төрийн архивт шалгаж хүлээн авах, бүртгэлийн сан, хадгаламжийн нэгж үүсгэх

Тоо хэмжээ: Гэрээт ажлын хэмжээгээр

Чанар: Төрийн архивын үндсэн заавар, “Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг үнэлэх, шалгаж хүлээн авах журам”-ын дагуу                    

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

Салбарын үйл ажиллагааны үр дүнд бий болсон баримт материалаар төрийн архивын сан хөмрөгийг баяжуулсан байна.

Төрийн архивын баримтыг хөмрөгийн түвшинд ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлсэн байна.

ТААҮЗ-ийн 3.1.5 дахь заалт хэрэгжсэн байна.

Төрийн архивт хадгалагдаж байгаа мэдээллийн талаарх мэдээллийг /metadata/ нийтэд хүртээмжтэй, хурдан шуурхай, ил тод байдлыг бий болгосон байна.

 

АМТ

6.2.2. Архивын баримтаар байгууллага, иргэдэд үйлчлэх, лавлагаа мэдээлэл олгох, уншлагын танхимаар үйлчлэх, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах

Тоо хэмжээ: Хэрэглэгчдээс ирүүлсэн хүсэлтийн тоогоор

Чанар: Холбогдох журмын дагуу, хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Архивын үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдэд ойрхон болгосон байна. ТААҮЗ-ийн 7.4, 7.8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

АМТ

6.2.3. Архивын хэвийн үйл ажиллагааг хангах, баримт ашиглалт хадгалалт хамгаалалт, архивын стандарт орчны нөхцөлийг сайжруулах

Тоо хэмжээ: 6

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Архивын баримтыг хадгалах хамгаалах стандарт орчин бүрдсэн байна. ТААҮЗ-ийн 7.4, 7,8 дахь заалтууд хэрэгжсэн байна.

АМТ

6.2.4. Төрийн архивын сан хөмрөгт нөхөн бүрдүүлэлт, нягтлан шалгалт, дахин боловсруулалт хийх

Тоо хэмжээ: Ирүүлсэн ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын, болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг байнга нөхөн баяжуулж ТААҮЗ-ын 3.1.1 дэх заалт хэрэгжсэн байна.

АМТ

6.2.5. Архивын баримтыг цахимжуулах, мэдээллийн сан үүсгэх, цахим мэдээллийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх

Тоо хэмжээ:  2 сан, 2075ХН

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Баримтын тоо хэмжээ, бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт хөдөлгөөний бүртгэл сайжирч ТААҮЗ-ын 4.5.1 дэх заалт хэрэгжсэн байна.

АМТ

6.2.6. Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжил арга зүйгээр хангах

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Орон нутгийн ГХБХБГ-ын архивын үйл ажиллагаа сайжирсан байна.

АМТ

6.2.7. Орон нутгийн газрын алба болон бусад салбаруудыг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: Гэрээт ажлын тоогоор

Чанар: Стандартын дагуу шалгаж хүлээлгэн өгөх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Орон нутаг хэрэгцээ шаардлагадаа нийцсэн шаардлагатай шинэчилсэн мэдээллээр хангагдсан байна.

 

АМТ

"6.3. Төрийн нууцын хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, бусад байгууллага албатай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.3.1. Төрийн нууц болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах, сургалт зохион байгуулах, хяналт тавих ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 4

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа, урсгал зардал

Байгууллагын албан хаагчид, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох журам болон цахим мэдээллийг хадгалах, хамгаалах сургалтыг ТЕГ-тай хамтран зохион байгуулсан байна.

АМТ

"6.4. Геодезийн хэмжил зүйн лабораторийн үйл ажиллагааг эрхлэх, геодезийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.4.1. Улсын хэмжээнд хэрэглэгдэж буй геодезийн хэмжлийн багажийг шалгаж, баталгаажуулах

Тоо хэмжээ: 1200 багаж

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

 

АМТ

6.4.2. Жишилтийн полигон дээр геодезийн хэмжлийн багажийг баталгаажуулах, хэмжилтийн үр дүнг боловсруулах

Тоо хэмжээ: 2 удаа

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 1 ба 7 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хэмжлийн нэгдмэл байдал хангагдсан байна. Геодези зураг зүйн тухай хуулийн 5.5.5 дахь заалт хэрэгжинэ.

 

АМТ

6.5. Төрийн архивын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, заавар стандарт гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

6.5.1. Архив, геодезийн хэмжлийн багаж баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, журам боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавих

Тоо хэмжээ: 5

Чанар: Холбогдох заавар журмын дагуу

Хугацаа: 11 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төрийн архив, геодезийн хэмжлийн лабораторийн үйл ажиллагааг хууль эрх зүйн орчинд зохицуулсан дараах дүрэм, журмууд боловсрогдон баталгаажсан байна. Үүнд:

●      Улсын хэмжээнд хадгалагдаж байгаа кадастрын мэдээллийн цаасан суурьтай эх баримтыг Кадастрын мэдээллийн сан хөмрөгт татан авахад шаардлагатай техник боловсруулалт хийх аргачлал

●      Лазер сканер шалгах, тохируулах аргачлал

●      Геодезийн хэмжлийн багаж шилжүүлэх журам

●      Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журам

●      Архив, мэдээллийн төвийн архивын дүрэм

АМТ

“Долоо. Монгол Улсын хүн амын нутагшилт суурьшил, бүс нутаг, хот суурин газрын хөгжлийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын харилцан уялдааг зохицуулж арга зүйгээр хангах, хяналт тавих, хот байгуулалтын кадастр эрхлэх, хот байгуулалтын салбарын шинжлэх ухаан, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах" гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"7.1. Нутаг дэвсгэр, хот төлөвлөлтийн судалгаа хийх, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотыг дахин хөгжүүлэх төсөл болон бусад үе шатны баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.1.1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 1-12 сард                               

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажилд хяналт тавьж, гүйцэтгэгчид мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

 

БНХТХ

7.1.2. Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн төслийн бүрдлийн загварыг боловсруулах, орон нутагт хүргүүлэх

 

Тоо хэмжээ: 1 бүрдэл

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-10 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн төслийн бүрдлийн загварыг боловсруулсан байна.

БНХТХ

7.1.3. Аймаг, нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах, шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг ХСГДХТХ-ийг дагалдан гарсан дүрэм, журмын дагуу зохион байгуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, дүгнэлт гаргах

 

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 3-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох батлагдсан дүрэм, журмыг  хэрэгжүүлсэн байна.

БНХТХ

"7.2. Хот байгуулалт, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах хууль, эрх зүйн болон норм, нормативын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, сурталчлах, мэдээлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.2.1. Хот байгуулалтын тухай хууль, бусад холбогдох хуулийг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар ханган, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх

Тоо хэмжээ: Дараах хуулиудыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт орж ажиллана. Үүнд:

-     Хот байгуулалтын тухай хууль

-     Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль

-     Авто зогсоолын тухай хууль

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллан, холбогдох санал, төслийг бэлтгэн хүргүүлж хэлэлцүүлсэн байна.

БНХТХ

7.2.2. Хот байгуулалтын норм, дүрэм, журам, стандартыг боловсруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах

Тоо хэмжээ: 6 журам, аргачлал, заавар

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Журам, аргачлал болон стандартын төсөл боловсруулж, батлуулсан байна. Үүнд:

1.   Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам;

2.   Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам

3.   Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэх аргачлал

4.   Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын үйл ажиллагааг үнэлэх журам

5.   Хот байгуулалт болон төлөвлөлтөнд хэрэглэх нэр томьёоны тайлбар, тодорхойлолт

6.   Хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх арга зүй боловсруулах, батлуулах

БНХТХ

ГЗБХ

"7.3. Хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.3.1. Аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ыг орон нутагт мөрдүүлэх талаар удирдамж, чиглэлээр хангаж ажиллах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Орон нутгаас холбогдох тайланг хүлээн авч, үнэлгээ дүгнэлт хийж БХБЯ-нд хүргүүлнэ. НЕТГ, 21 аймгийн ГХБХБГ болон ерөнхий архитекторуудыг мэргэжил, арга зүйн удирдамж, чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

БНХТХ

7.3.2. 2010 оноос өмнө батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, зөвлөмж

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, санал, зөвлөмжийг боловсруулсан байна.

БНХТХ

7.3.3. 2010 оноос хойш батлагдсан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулан БХБЯ болон орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 санал, зөвлөмж

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 7-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж, санал, зөвлөмжийг боловсруулсан байна.

БНХТХ

7.3.4. Хот байгуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бүсийн хөгжлийн төсөл, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт гаргаж БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: үйл ажиллагаа

Бүсийн хөгжлийн төсөл, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгүүдийн хэрэгжилтийг судалж,  дүгнэлт гаргасан байна.

БНХТХ

7.3.5. Сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ: 3

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дараах сургалтуудыг зохион байгуулсан байна. Үүнд:

-     1.Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудыг чадавхижуулах сургалт

-     2. Хот, суурин газрыг шинээр болон дахин хөгжүүлэх чиглэлээр салбарын хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх сургалт

-     3.Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль болон түүнийг дагалдан гарсан дүрэм, журмыг танилцуулах, мэдээлэх сургалт

БНХТХ

"7.4. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх " үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.4.1. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг зөвлөгөө дэмжлэгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт шинжилгээ хийсэн байна.

БНХТХ

7.4.2. Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтлөх

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль, дүрэм баримтлах

Хугацаа: 1-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хөтлөлтийг хийсэн байна.

БНХТХ

"7.5. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор болон орон нутаг дахь хот байгуулалтын асуудал эрхэлсэн албыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

7.5.1. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын ажлын тайланг “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу хүлээн авч дүгнэн БХБЯ-нд тайлагнах, холбогдох санал, зөвлөмжийг боловсруулж орон нутагт хүргүүлэх

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

21 аймаг, нийслэлийн ерөнхий архтекторуудын 2017 оны ажлын тайланг хүлээн авч, үнэлж дүгнэн БХБЯ-нд хүргүүлнэ. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн байна.

БНХТХ

7.5.2. Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор, хот байгуулалтын асуудлыг хариуцсан нэгж, мэргэжилтнийг мэргэжлийн удирдлага, зөвлөгөө, дэмжлэгээр хангах

Тоо хэмжээ: НЕТГ, 21 аймаг

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 01-12 сард              

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд болон орон нутгийн ГХБХБГ-ыг мэргэжлийн удирдамж, чиглэл, зөвлөгөөгөөр тогтмол хангасан байна.

БНХТХ

"Найм. Энэхүү стратегийн зорилтын 1-9-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

“8.1. Салбарын хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг тодорхойлж байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх төсөл, хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, тэдгээрийг хамтын хэлэлцүүлэгт оруулж баталгаажуулах, хэрэгжилтийг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.1.1. Салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний судалгаа хийж, хэрэглэгчдийг судалгаа, мэдээллээр хангах

 Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-4 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Геодези, зураг зүй, инженер хайгуул, мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээлэл, технологи, барилга, хот байгуулалтын үйл ажиллагааны чиглэл бүрээр олон улсын, дотоодын, архивын судалгаа хийх, дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон санал боловсруулан, тайлан бичиж ДДЗХ-аар хэлэлцүүлж байгууллагын веб хуудасд танилцуулга тавина.

ЗУХАГ

ГЗЗХ

CCМХ ГЗБХ

КХ

ОЗМТХ

АМТ

БНХТХ

ХБКХ

 

8.1.2. Салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, мэргэжлийн зөвлөл, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах

 Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-6 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 

“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөө - 2018-2021 он” боловсруулагдаж, батлагдсан байна.

ЗУХАГ

ГЗБХ

КХ

ССМХ

ГЗЗХ

ОЗМТХ

АМТ

БНХТХ

ХБКХ

8.1.3. Газрын харилцааны салбарт 2019 онд хийх ажлын техникийн төсөл /ТЭЗҮ/, төсвийн тооцоо, танилцуулгыг боловсруулж, холбогдох хурлаар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлэх

Тоо хэмжээ: 7

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-9 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

6 техникийн төсөл, 1 ТЭЗҮ боловсруулан Барилга, хот байгуулалтын дэд сайдаар батлуулсан байна.

1.     “Монгол Улс, ОХУ-ын хоорондох улсын хилийг зурагжуулах” техникийн төсөл,

2.     “Геодезийн байрлалын сүлжээг сайжруулах” техникийн төсөл,

3.     “Монгол орны гравиметрийн сүлжээг шинэчлэн сайжруулах” техникийн төсөл,

4.     “Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах суурин станц байгуулах” техникийн төсөл,

5.     “Сумын төв, томоохон суурингийн газар доорхи шугам сүлжээний байр зүйн зураглал, орон зайн мэдээллийн сан байгуулах” техникийн төсөл,

6.     “Орон нутгийн архивын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн сан байгуулах, ГЗБГЗЗГ-ын салбарын архивын мэдээллийн нэгдсэн сан байгуулах” техникийн төсөл,

7.     “Төрийн архивын зориулалтын байр барих” ТЭЗҮ

ЗУХАГ

ГЗЗХ

АМТ

8.1.4. Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-3 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулсан байна.

ЗУХАГ

8.1.5. Барилга, хот байгуулалтын салбарын хууль, эрх зүйн орчинг  шинэчлэн боловсронгуй болгох ажилд оролцох, судалгаа, санал, төсөл боловсруулж хүргүүлэх

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон холбогдох дүрэм, журмуудыг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар санал, төслийг бэлтгэн БХБЯ-нд хүргүүлсэн байна.  

ЗУХАГ

ХБКХ

8.1.6. Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг БХБЯ-ны холбогдох газартай хамтран зохион байгуулах

Тоо хэмжээ: 6

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

БХБЯ-тай хамтран хуулийн төслүүдийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлсэн байна.

ЗУХАГ

ГЗБХ

КХ

ССМХ

ГЗЗХ

ОЗМТХ

8.1.7. “Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.80.1/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл”-ийг нэгтгэн боловсруулж, ДДЗХ-аар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

ЗУХАГ

ГЗБХ

КХ

ССМХ

ГЗЗХ

ОЗМТХ

БНХТХ

ХБКХ

8.1.8. Жэндерийн талаар салбарын хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Батлагдсан бодлого, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн байна.

ЗУХАГ

8.1.9. Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах

/ЗГҮАХХАХТ-2.81.9/

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-5 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж, ДДЗХ-аар хэлэлцүүлж, БХБЯ-нд хүргүүлсэн байна.

ЗУХАГ

ОЗМТХ

8.2. Газрын салбарт хэрэгжиж байгаа ажил, үйлчилгээг үр шим хүртэгсэдийн хамт хэрэглээгээр шалган хүлээн авах, баталгаажуулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заавар, журам, дүрэм, технологийн шийдлийн хэрэгжилтэнд хяналт тавих” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.2.1. Урсгал төсвөөр гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллах

Тоо хэмжээ: Батлагдсан ажлын тоогоор

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Урсгал төсөв

 

2018 оны урсгал төсвөөр хийх гэрээт гэрээт ажлуудын гэрээний биелэлтэд хяналт хийсэн байна.

ЗУХАГ

8.2.2. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх гэрээт ажлуудын гүйцэтгэлд Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлсэн тухай зөвлөхийн тайланг хүлээн авах, хянах, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 10

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт

Дараах гэрээт ажлуудын гүйцэтгэлд захиалагчийн техникийн хяналтыг хийх зөвлөх үйлчилгээний компаниудын гэрээний биелэлтэд хяналт хийж, тайлан, дүгнэлтийг хүлээн авч, акт үйлдэн архивт хүлээлгэн өгөх, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.     “Өндрийн тулгуур сүлжээний давтан хэмжилт /нивелирийн 1 дүгээр ангийн сүлжээ байгуулах/” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх

2.     “Шинээр тавигдах төмөр замын дагуу GPS-ын сүлжээ байгуулах, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал хийх” ажилд Захиалагчийн техникийн хяналт хийх

3.     Хаягийн мэдээллийн систем байгуулах

4.     Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээнд нийцүүлэн Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах

5.     Нийгэм эдийн засгийн мэдээллийн сан бүрдүүлэх журмын төслийг боловсруулах, батлуулах

6.     Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх;

7.     Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох;

8.     Газрын цахим биржийг ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар ханган, эдийн засгийг эрчимжүүлэх;

9.     Газрын харилцааны талаар иргэдэд үзүүлэх үйлчилгээ, лавлагааны цахим системийг байгуулах;

10.  Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээг байгуулах;

ЗУХАГ

“8.3. Хүний нөөцийн чадавхи дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, барилгын салбарын ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, дадлагажуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.3.1. Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургаж дадлагажуулах саналыг боловсруулан газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохих шийдвэрийг гаргуулах

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 1-2 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

 Сургалтын төлөвлөгөө батлагдсан байна.

ЗУХАГ

8.3.2. Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах, ажилтан томилох, чөлөөлөхтэй холбоотой болон бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль болон яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын хүний нөөцийн асуудал хууль тогтоомжийн дагуу хэрэгжинэ.

ЗУХАГ

8.3.3. “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

ЗУХАГ

8.3.4. Салбарын хүний нөөцийн мэдээллийн санг буй болгох

Тоо хэмжээ: 1

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэдээллийн санг хийж дуусгасан байна.

                                                  

ЗУХАГ

8.3.5. Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

 Тоо хэмжээ: 2

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэшлийн зэрэг олгох дүрэм”-ийн хэрэгжилтийг хангасан байна.

 

ЗУХАГ

8.3.6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, дэд бүтцийг хүртээмжийг бий болгох ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 1 багц

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Холбогдох тушаал, шийдвэр, албан даалгавар, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангасан байна.

ЗУХАГ

БНХТХ

“8.4. Хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр, Агентлагийн болон бүтцийн нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, баримтжуулалтыг нэгтгэж гаргах, хэрэгжилтийн чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.4.1. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн даргын тушаалыг хяналтад авах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэр, сайдын тушаалын холбогдох заалтууд, газрын даргын тушаалууд хэрэгжсэн байна.

 

ЗУХАГ

8.4.2. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч, Нийслэлийн газрын алба, орон нутгийн ГХБХБГ-ын удирдлагууд, агентлагын нийт албан хаагчдын үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлуулах, тэдгээрийн биелэлт, үр дүнг үнэлэх, хяналт-шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: ГЗБГЗЗГ-ын нийт албан хаагч, Нийслэлийн газрын алба, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар

Чанар: Гүйцэтгэлийг үнэн зөв, бүрэн тайлагнасан байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Бүх шатны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

ЗУХАГ

“8.5. Гадаад, дотоод хамтын ажиллагааг хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.5.1. Байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдлэгтэй хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллагын цахим хуудас, цахим шууданг тогтмол ажиллуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард     

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байна.

ЗУХАГ

8.5.2. Салбарын гадаад болон дотоод хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард     

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төлөвлөгөөг боловсруулж батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулсан байна.

ЗУХАГ

8.5.3. Дотоодын болон олон улсын хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, салбарын зөвлөгөөнд оролцох

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Дотоодод дараах хурал, уулзалт, семинарыг зохион байгуулж, оролцсон байна. Үүнд:

1.     Удирдах ажилтны зөвлөгөөн

2.     Газрын харилцааны ажилтны өдөр

3.     Газрын харилцааны ажилтны өдрийг угтан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөгөөн

ЗУХАГ

“8.6. Гэрээ, бусад шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангуулах, Газрын дарга, бүтэц зохион байгуулалтын нэгжийн дарга, мэргэжилтнүүдэд хууль зүйн дэмжлэг үзүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.6.1. Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Тоо хэмжээ: Байгууллагаас боловсруулж байгаа хууль, дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Тухай бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагаас гаргаж буй хууль, дүрэм, журам, заавар, аргачлалын төсөл хууль тогтоомжид нийцсэн байна. Газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэл хууль тогтоомжид нийцсэн байна.

 

ЗУХАГ

8.6.2. Байгууллагын бүхий л ажлуудын гэрээний иж бүрдэл, эрх зүйн үндэслэл, баримтжуулалтыг хангаж, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, гэрээний нөхцлийг үндэслэн гэрээг дүгнэх, худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад хяналт тавих

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хууль, эрх зүйн үндэслэлийг хянасан байна. 2017 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө батлагдан хэрэгжсэн байх, биелэлтийг тайлагнасан байна.

ЗУХАГ

8.6.3. Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох мэдүүлгийг хугацаанд нь гаргаж тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжид нийцсэн байх

Хугацаа: Хуулийн хугацаанд

Санхүүжилт: Үйл ажиллагаа

2017 оны Авлигын эсрэг төлөвлөгөө хэрэгжсэн байна. Төрийн захиргааны албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг хэрэгжүүлэн ажилласан байна.

ЗУХАГ

“8.7. Агентлагийн албан хэрэг хөтлөлтийг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

8.7.1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа, баримт бичгийн эргэлтийг зохион байгуулах

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Хууль тогтоомж, стандарт, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн өдөр тутмын үйл ажиллагаа журмын дагуу зохицуулагдан ирсэн, явсан албан бичигтэй ажиллах ажлын зохион байгуулалт сайжирна.

 

ЗУХАГ

8.7.2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх

Тоо хэмжээ: Тухай бүр

Чанар: Холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

“Байгууллагын архив, албан хэрэг, хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сардын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоол, ‘’Тогтоол, шийдвэр хэрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавих тухай’’ АЕГ-ын зөвлөмжийн дагуу хэрэгжсэн байна.

ЗУХАГ

"Ес. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"9.1. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

9.1.1. Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлтийг боловсруулж эдийн засгийн тооцоо судалгаа хийх, холбогдох газар хүргүүлж батлуулах, төсвийн хуваарь хийх, хяналт тавьж ажиллах, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: 1-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Төсвийн урсгал төсөв болон хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт боловсронгуй болсон байна.

ЗУХАГ

СЭЗХ

9.1.2. Гэрээт ажлын санхүүжилт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналтыг сайжруулан аж ахуйн үйл ажиллагаагаар жигд хангах

Тоо хэмжээ: 12

Чанар: Төсвийн тухай хууль, НББ-ийн тухай хууль, НББ-н бодлогын баримт бичиг болон бусад хуульд нийцсэн байх

Хугацаа: Сар бүр

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Гэрээт ажил болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хяналт сайжран, агентлаг аж ахуйн үйл ажиллагаагаар бүрэн хангагдсан байна.

ЗУХАГ

СЭЗХ

“Арав. Нутаг дэвсгэр, хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны өгөгдөлд суурилсан хот байгуулалтын  мэдээллийн санг байгуулах, хөтлөх, хэрэглээнд нэвтрүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх; гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:  гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ:

"10.1. Хот байгуулалтын кадастрыг эрхлэх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.1.1. Улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрыг эрхлэх ажлыг зохион байгуулах

Тоо хэмжээ: 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлсэн байна.

ХБКХ

10.1.2. Хот байгуулалтын үйл ажиллагааны объектын хяналт шинжилгээ, үнэлгээг хийх, үр дүнг улсын хот байгуулалтын кадастрт оруулах

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард             

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шинжилгээний үр дүнг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд орсон байх бөгөөд хот байгуулалтын мэдээллийн системийн суурь бааз бүрдсэн байна.

ХБКХ

"10.2. Нутаг дэвсгэр, хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, хот суурин, барилгажилт, дэд бүтэц, байгалийн нөөц, хүрээлэн буй орчны судалгаа, мэдээллийг агуулсан хот байгуулалтын нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, бусад байгууллагуудтай хамтран ажиллах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.2.1. Улс, бүс нутаг, хот суурины хүн ам, нутаг дэвсгэр, байгалийн нөөцийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, зам тээвэр, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хангамжийн түвшин, газар хөдлөлт, гамшигаас урьдчилан сэргийлэх, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай мэдээлэл, судалгааны өгөгдлийг нэгдсэн системд оруулах, баяжуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх

Тоо хэмжээ: 2 аймаг, 2 сум

Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 3-12-р сард

Санхүүжилт: Хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд мэдээллийн иж бүрдлийг бүрэн оруулсан байна.

ХБКХ

10.2.2. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн дагуу хот байгуулалтын орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцлийг бүрдүүлэх

Тоо хэмжээ: Нийслэл, 21 аймаг

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12 сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэн байна. Орон зайн мэдээллийг солилцох нөхцөл бүрдсэн байна.

ХБКХ

10.2.3. Хот байгуулалтын мэдээллийн сангийн нийслэл болон орон нутагт дахь үйл ажиллагаа, сүлжээг нэгдсэн удирдлагаар хангах, сүлжээнд холбогдох байгууллага, нэгж, мэргэжилтнүүдийн хоорондын мэдээлэл солилцооны үйл ажиллагааг хянах, зохицуулах

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Мэдээллийн сангийн үйл ажиллагааны холбогдох мэдээллийг орон нутгаас авч нэгтгэсэн байна.

ХБКХ

“10.3. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутаг, аялал жуулчлал, дэд бүтцийн төсөл, хот байгуулалтын бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтаар мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.3.1. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн систем, түүний санг үүсгэх, хөтлөх, хэрэглэгчийг мэдээлэл, судалгаагаар хангах

Тоо хэмжээ: Улаанбаатар, 21 аймаг, 330 сум,

Чанар:  Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-09-р сард             

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, холбогдох журам зааврыг орон нутагт хүргүүлсэн байна.

ХБКХ

10.3.2. Хот байгуулалтын мэдээллийн системийн сүлжээ, түүний найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийн сан байгуулах, хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэдээллийн ил тод, үнэн зөв байдлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлүүлэх

 

Тоо хэмжээ: 2 аймгийн төв, 2 сумын төв

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-12-р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хөгжүүлэх санхүүжилтыг шийдвэрлэсэн байна. Мэдээллийн сангийн сүлжээ, түүний найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийн сан байгуулсан байна.

ХБКХ

"10.4. Хот байгуулалтын үйл ажиллагаа, мэдээллийн сантай холбоотой эрх зүйн болон норм, нормативын баримт бичиг, стандартыг боловсруулах, батлуулах, сурталчлах, хэрэгжүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.4.1. Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох дүрэм, журам, заавар, стандартыг боловсруулах

 

Тоо хэмжээ: 1

Чанар: Хууль тогтоомжийн дагуу

Хугацаа: 3-6 р сард

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Эрх зүйн орчин бүрдсэн байна.

ХБКХ

10.5. Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулах, үнэлгээ, дүгнэлт өгөх, боловсон хүчин, хүний нөөцийг сургах, чадавхижуулах, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд:

10.5.1. Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулахад шаардлагатай нэгдсэн системийн программ, техник хангамж, тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах, бусад мэдээллийн сан эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулах;

Тоо хэмжээ:  1

Чанар:  Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ҮОЗМДБ-ийн стандарт шаардлагад нийцсэн байх 

Хугацаа: 9-10-р сард                                       

Санхүүжилт: Үйл ажиллагаа

Хүний нөөц, техник хангамжийн судалгааг гаргасан байна. холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан байна.

ХБКХ

Return to top