MN

Өндөр барилга, байгууламжуудын судалгаа

Танилцуулга

    Орчин үеийн инженерийн томоохон барилга байгууламжийг барьж байгуулах чанарыг сайжруулах, урт удаан хугацаанд ашиглах нөхцлийг бүрдүүлэх гол асуудал бол хэв гажилт үүссэн шалтгааныг илрүүлэх, хэлбэр хэмжээг тодорхойлох, авах арга хэмжээг төлөвлөх цогц арга хэмжээ юм. Барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглах явцад үүссэн хэв гажилт (суулт, байрлалын шилжилт, хазайлт, мушгиралт гэх мэт) нь төслөөр тодорхойлсон техникийн нөхцлүүдийг эвдэх, хэт ачааллыг бий болгох, цаашлаад уг байгууламж нурах аюулыг учруулж болно.

    Зураг төслийн төрөл бүрийн үе шат, барилга байгууламжийг бүтээн босгох, ашиглах үеийн хэв гажилтын хэмжилтийн үр дүнд тулгуурлан олон чухал асуудлыг шийдвэрлэж болно. Үүнд:

  1. Төрөл бүрийн хөрс, байгаль цаг уурын нөхцөлд барьж байгуулах барилга байгууламжийн хэв гажилтын хэмжилтийн үр дүн нь ижил төстэй объектуудийн зураг төслийг боловсруулах үе шат, барьж байгуулах аргачлал, технологийн тооцоонд өөрчлөлт оруулах үндэслэл болдог байна. Объектын хэв гажилтад хэмжилт хийсэн олон жилийн туршлага нь барилга байгууламжийн суулт, хазайлтын тооцоонд хийх алдаанаас ангижруулах ач холбогдолтой.
  2. Барилга байгууламжийг барих явцад хэв гажилтын хэмжилт хийх нь барилгын үйлдвэрлэлийн технологийн процесс, угсралтын ажлыг засах боломжийг олгодог. Жишээ нь: томоохон барилга байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг уг барилгын суурь, бүтээцэд үүссэн суулт, хазайлт, мушгиралт, шилжилт илэрсэн шалтгаан, хурдтай уялдуулан угсрах шаардлага үүснэ. Эсрэг тохиолдолд тоног төхөөрөмжийн ашиглалтын тохируулгыг хийхэд хүндрэл үүсч, байрлалыг өөрчлөх тохиолдол гарна. Түүнчлэн геодезийн хэмжилт нь ажиглалт хийж буй байгууламжийн шилжилтийг бүхэлд нь төсөөлөх боломжийг олгоно.
  3. Томоохон барилга байгууламжийн ашиглалтын явцад үүссэн хэв гажилтыг ажигласан үр дүнгээр уг барилгын техникийн бүрэн бүтэн байдалд бодит үнэлэлт өгөх, барилгын суурь, бүтээцийг хугацаа алдахгүй бэхлэх, суурийн хөрсний найрлагаас хамаарсан хурдтай явагдаж байгаа суултаас үүсч болох ослоос сэргийлэх боломж олгоно. Хэв гажилтын геодезийн хэмжилт нь барилгын зураг төслөөр тогтоогоогүй хэв гажилтыг илрүүлэх боломжтой байдаг. Энэ нь нийгэмд түгшүүр төрүүлдэг атомын цахилгаан станц, томоохон усан цахилгаан станцын далангийн байгууламжинд чухал ач холбогдолтой.
  4. Ачаалал нь үе үе өөрчлөгдөж байдаг барилга байгууламжийн суулт, хазайлтанд шуурхай хэмжилт хийх нь барилгын бүтээцийн хэвийн ажлыг хангахад чиглэгдэнэ. Үүний нэг тод жишээ бол нягтарсан хөрсөн дээр суурилсан будаа хадгалах элеваторууд байдаг. Тухайлбал энэ байгууламжийн зарим эд ангийн харилцан байрлал өндрийн хувьд өөрчлөгдөх, шилжих, ан цав, хагарал үүсэх шалтгааныг геодезийн хэмжилтийн үр дүнгээр тогтооно. Яг ийм төрлийн жишээг усан цахилгаан станцын байгууламж дээр ажиглаж болно. Тухайлбал, газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт байгуулсан энэ байгууламжийн далангийн хэв гажилт нь усан сангийн эзлэхүүнд зохицуулалт хийх тохиолдлыг үүсгэдэг байна.
  5. Барилга байгууламжийг өөрчлөн шинэчлэхээр төлөвлөж байгаа ажлын үед хэв гажилтад хийх хэмжилт нь нэмэлт ачааллыг тодорхойлох боломжийг олгодог учраас барилгыг давхарлах эсэх асуудлыг шийдвэрлэхэд гол үзүүлэлт болно.
  6. Томоохон инженерийн барилгын цогцолборын хэв гажилтын хэмжилтийг уг байгууламжууд бүрэн тогтворжсон үед хийснээр тоног төхөөрөмжийн зарим элементүүдийн байрлалыг тохируулах, технологийн ажлын горимыг хэвийн хангах боломжийг олгоно.

    Төрөл бүрийн инженерийн барилга байгууламжийн хэв гажилтыг ажиглах геодезийн хэмжилт нь уг байгууламжийг барьж байгуулах, ашиглалтын үед өөр өөрийн онцлогтой байна.Геодезийн ажлын хамгийн нарийн бүтэц зохион байгуулалтыг усан цахилгаан станц, атомын цахилгаан станцын хурдасгуур, антенны байгууламжууд шаарддаг. Төсөл бичихдээ эдгээр байгууламжуудад хийгдэх хэмжилтийн ажлыг сайтар товлож хэрэгжүүлнэ. Инженерийн барилга байгууламжинд үүсэх хэв гажилтын гол шалтгаанууд нь барилгын суурийн ул хөрсний зарим давхаргын хүч, хөрсний усны түвшин, хөрсний физик механик шинж г.м геологи, ус зүйн геологи, ус цаг агаарын нөхцлүүд байна. Зарим тохиолдолд эдгээр нөхцлүүдийг хайгуул судалгааны материалд тулгуурлан тогтоохоос гадна хөрсний дулааны горимын шинж байдал, ус цаг агаарын өөрчлөлтийн шууд ажиглалтыг зэрэгцүүлэн хийнэ.

    Барилга байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох ажил тусгайлан боловсруулсан программын шаардлагыг хангасан мониторингийн дагуу хийгдсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 34 тоот тушаалын хавсралтаар “Өндөр барилга байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж суурилуулах үеийн геодезийн хэмжилт” БД 11-118-17 батлагдсан.  Уг дүрмийн 5.1.3. Өндөр барилга, байгууламжинд: цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга, 17 давхар (51 метр)-аас дээш барилга, дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агууржуулалтын яндан, ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр барилгад тооцно гэж заасныг үндэслэн судалгааг бүрдүүлсэн. Нийслэлийн хэмжээнд байгаа өндөр барилгуудын судалгааг авах хүсэлтийг 2018 оны 02 дугаар 05-ны өдрийн 1/236 дугаар бүхий албан бичгээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн. Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар Нийслэлийн хэмжээнд байгаа 17 давхараас дээш өндөр 80 барилгын байршил болон хаягийн мэдээллийн хамт 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 04/524 дугаартай албан бичгээр ирүүлсэн.  

Хүснэгт 1. Нийслэлийн хэмжээнд байгаа 17 давхараас дээш өндөр 80 барилгын байршил

Дүүрэг Хороо Зипкод Гудамж Дугаар Барилгын нэр Эзэмшигчийн нэр Зориулалт Ашиглалтад орсон он Өндөр /м/ Давхар
1 Баянгол 10 16090 Хасбаатарын гудамж  502 Хөх сувд хороолол Грийн ресурс констракшн ХХК орон сууц 2016 59 17
2 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  14 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
3 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  15 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
4 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  16 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
5 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  17 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
6 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  18 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
7 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  19 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 71 23
8 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  24 Нарны хороолол ХУРД ГРУПП ХХК орон сууц 2017 77.65 23
9 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  23 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2017 77.65 23
10 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  22 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2017 77.65 23
11 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  21 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2017 77.65 23
12 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  25 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2017 77.65 23
13 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  26 Нарны хороолол Хурд групп ХХК орон сууц 2017 77.65 23
14 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  27 Нарны хороолол ХУРД ГРУПП ХХК орон сууц 2017 77.65 23
15 Баянгол 3 16020 Энгельсийн гудамж  28 Нарны хороолол ХУРД ГРУПП ХХК орон сууц 2017 77.65 23
16 Баянгол 3 16020 Дунд гол гудамж  104А Гранде вилла орон сууц, 24 Б.Энхтуяа үйлчилгээтэй орон сууц 2018 51 17
17 Баянгол 3 16020 Дунд гол гудамж  104Б Гранде вилла орон сууц, 24 Б.Энхтуяа үйлчилгээтэй орон сууц 2018 51 17
18 Баянзүрх 25 13374 Нарны зам 101 Амартүвшин хотхон Рич фортун ХХК орон сууц 2014 52 17
19 Баянзүрх 14 13336   70 Үйлчилгээтэй орон сууц ББНЛС ХХК орон сууц 2009 48.6 17
20 Баянзүрх 26 13312 Нийслэл хүрээ өргөн чөлөө 722 Нарлаг өргөө хотхон Эйч Эс Би ХХК орон сууц 2014 53 17
21 Баянзүрх 26 13312 Нийслэл хүрээ өргөн чөлөө 721 Нарлаг өргөө хотхон Эйч Эс Би ХХК орон сууц 2014 53 17
22 Баянзүрх 26 13312 Хүннүгийн гудамж  719 Трю эл хотхон Ай Эс Юу Би ХХК, Илсондевелопмент ХХК орон сууц 2014 54.93 18
23 Баянзүрх 26 13312 Хүннүгийн гудамж  720 Трю эл хотхон Ай Эс Юу Би ХХК, Илсондевелопмент ХХК орон сууц 2014 54.93 18
24 Баянзүрх 26 13313   501 Орон сууц Монголиан глобал лоёрс ХХК орон сууц 2017 156 18
25 Баянзүрх 25 13374 Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж  79 Үйлчилгээтэй орон сууц Хур харцага ХХК үйлчилгээтэй орон сууц 2017   25
26 Баянзүрх 26 13312 Хүннүгийн гудамж  420/2 Olympic residence зочид буудал ИКА ХХК зочид буудал 2015 60 17
27 Сүхбаатар 1 14251 Сөүлийн гудамж  7 Орон сууц, Театр Улсын Дармын Эрдмын Театр орон сууц 2018 66 33
28 Сүхбаатар 4 14250 Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж  37. Орон сууц Бэгдү констракшн ХХК орон сууц 2013 53.87 17
29 Сүхбаатар 4 14250 Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж  38 Орон сууц Бэгдү констракшн ХХК орон сууц 2013 53.85 17
30 Сүхбаатар 1 14251 Сөүлийн гудамж  Үйлчилгээ эмнэлэг орон сууц, 130 машин Макс констракшн ХХК үйлчилгээтэй орон сууц 2017 63 17
31 Сүхбаатар 1 14251 Сөүлийн гудамж  Эмнэлэг үйлчилгээ орон сууц Болор мэлмий ХХК үйлчилгээтэй орон сууц 2015 51 17
32 Сүхбаатар 3 14252 Сөүлийн гудамж  12Б Time Classic tower Хорскинг инвестмент ХХК, Шим үйлчилгээтэй орон сууц 2017 75 24
33 Сүхбаатар 1 14250 Энхтайваны өргөн чөлөө 59 Үйлчилгээтэй орон сууц С.Нямдаваа үйлчилгээтэй орон сууц   0 25
34 Сүхбаатар 1 14240 Жамъяан гүний гудамж 20 ICC tower Цаст Констракшн.ХХК албан контор 2011 75.9 21
35 Сүхбаатар 1 14241 Олимпийн гудамж 19A Шангрила албан контор Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК албан контор 2016 107 25
36 Сүхбаатар 1 14240 Энхтайваны өргөн чөлөө 17 Blue sky tower   албан контор 2008 0 24
37 Сүхбаатар 8 14200 Д.Сүхбаатарын талбай 8/1 City tower Улаанбаатар хэвлэл ХХК албан контор 2015 81 24
38 Сүхбаатар 1 14251 Чингисийн өргөн чөлөө 10Б Үйлчилгээтэй албан контор Cэрүүлэг констракшн ХХК үйлчилгээтэй албан контор 2017 75 22
39 Сүхбаатар 8 14200 Д.Сүхбаатарын талбай 20/2 Сургалт, боловсрол Хүмүүнлэгийн ухааны их сургууль ХХК их дээд сургууль 2016 47.5 17
40 Сүхбаатар 8 14200 Ерөнхий сайд Амарын гудамж 17 Туушин зочид буудал 4 одтой Туушин ХХК зочид буудал 2012 109 24
41 Сүхбаатар 1 14241 Олимпийн гудамж 19, Шангрила Улаанбаатар хотел "Шангрила Улаанбаатар хотел" ХХК зочид буудал 2015 96 24
42 Сүхбаатар 1 14241 Олимпийн гудамж 19C Шангрила албан контор Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК зочид буудал 2016 107 33
43 Хан-уул 1 17031 Дунд гол гудамж  46А Энхтайван хотхон Хаус Инвест ХХК орон сууц 2016 65 20
44 Хан-уул 1 17031 Дунд гол гудамж  46Б Энхтайван хотхон Хаус Инвест ХХК орон сууц 2016 65 20
45 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  109 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 17
46 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  114 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 17
47 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  103 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 53 17
48 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  106 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 18
49 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  108 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 18
50 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  111 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 18
51 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  113 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 18
52 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  107 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 59 19
53 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  115 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 19
54 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  116 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 19
55 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  117 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 19
56 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  118 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69.5 19
57 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  101 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 69 19
58 Хан-уул 11 17012 Их Монгол улсын гудамж  601 Блю скай ресиденс Блюскай Ресиденс, Ногоон Цэцэрлэгт жимХХК орон сууц 2015 66.45 20
59 Хан-уул 11 17012 Их Монгол улсын гудамж  602 Блю скай ресиденс Блюскай Ресиденс ХХК орон сууц 2015 66.45 20
60 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  105 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 62 20
61 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  110 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 62 20
62 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  112 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 62 20
63 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  102 Хүннү-2222 хороолол Хурд групп ХХК орон сууц 2015 62 20
64 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  206 Хүннү-2222 Суруга Монгол ХХК, Хурд групп ХХК орон сууц 2017 77 23
65 Хан-уул 15 17013 Их Монгол улсын гудамж  210 Хүннү-2222 Суруга Монгол ХХК, Хурд групп ХХК орон сууц 2017 77 23
66 Хан-уул 11 17023 Дүнжингаравын гудамж  400 Белла виста хотхон Чингис эко тур ХХК орон сууц 2013 68.4 22
67 Хан-уул 11 17023 Дүнжингаравын гудамж  500 Белла виста хотхон Чингис эко тур ХХК орон сууц 2013 68.4 22
68 Хан-уул 11 17023 Зайсангийн гудамж  801 Будда Виста цогцолбор М Си Эс Пропертийз ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 60.2 19
69 Хан-уул 11 17023 Зайсангийн гудамж  802 Будда виста цогцолбор М Си Эс Пропертийз ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 60 19
70 Хан-уул 11 17023 Зайсангийн гудамж  803 Будда виста цогцолбор М Си Эс Пропертийз ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 60 19
71 Хан-уул 11 17023 Зайсангийн гудамж  804 Будда виста цогцолбор М Си Эс Пропертийз ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 60 19
72 Хан-уул 15 17011 Махатма Гандигийн гудамж  33 Romana residence албан контор Биг кастель ХХК үйлчилгээтэй орон сууц 2016 65 18
73 Хан-уул 11 17023 Дүнжингаравын гудамж  600 Белла виста цогцолбор Чингис эко тур ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 693 18
74 Хан-уул 11 17023 Дүнжингаравын гудамж  700 Белла виста цогцолбор Чингис эко тур ХХК үйлчилгээтэй орон сууц 2014 69 18
75 Хан-уул 15 17010 Чингисийн өргөн чөлөө 6 Хурд тауэр албан контор Апартмент Кэй Эйч ХХК, Л.Даваахүү албан контор 2017 108 24
76 Хан-уул 15 17011 Чингисийн өргөн чөлөө 33/2 Үйлчилгээ, албан контор Саксесс райдер ХХК үйлчилгээтэй албан контор 2018 81 20
77 Хан-уул 11 17023 Зайсангийн гудамж  12A Аялал жуулчлал, сургалт мэдээллийн төв Бату констракшн ХХК Мэргэжлийн сургалтын төв 2019 66 20
78 Чингэлтэй 5 15141 Ж.Самбуугийн гудамж 24 Crown mining center зочид буудал Макс өргөө ХХК албан контор 2016 70.5 20
79 Чингэлтэй 5 15141 Тусгаар тогтнолын талбай 5 Оффис, үйлчилгээний барилга К.Пүрэв албан контор 2017   22
80 Чингэлтэй 3 15172 Энхтайваны өргөн чөлөө 54 Peace tower ЭНТМХолбоо, Сандэй ХХК үйлчилгээтэй албан контор 2009 62 17

    Үүнээс Баянгол дүүрэгт 17, Баянзүрх дүүрэгт 9, Сүхбаатар дүүрэгт 16, Хан-Уул дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 3 барилга тус тус баригдсан байна.Тэдгээрийг зориулалт, давхраар нь ангилсан байдлаар үзүүлбэл:

Хүснэгт 2. Өндөр барилгын зориулалт

Д/д

Зориулалт

Барилгын тоо

1

орон сууц

50

2

үйлчилгээтэй орон сууц

14

3

албан контор

5

4

үйлчилгээтэй албан контор

2

5

зочид буудал

4

6

их дээд сургуулийн зориулалттай

1

Хүснэгт 3. Өндөр барилгын тоо хэмжээ

Д/д

Давхарын тоо

Барилгын тоо

д/д

Давхарын тоо

Барилгын тоо

1

17 давхар барилга

16

6

22 давхар барилга

3

2

18 давхар барилга

10

7

23 давхар барилга

16

3

19 давхар барилга

10

8

24 давхар барилга

6

4

20 давхар барилга

9

9

25 давхар барилга

3

5

21 давхар барилга

1

10

33 давхар барилга

2

Зураг 1. Өндөр барилгын тоо хэмжээний харьцуулалт

    Дээрх зурагнаас харахад 17 давхар болон 23 давхар барилга хамгийн их буюу тус бүр 16 ширхэг байна. Мөн дээрх барилгууд 2008 оноос 2018 онд ашиглалтад орсон, 51-108 хүртэл метрийн өндөртэй байна.

Хэрэгцээ ба шаардлага:

    1990 оноос өмнө барилга байгууламжийн хяналтын хэмжилтийг тогтмол хийж судалгаа шинжилгээ хийгдэж байв. Тухайн цаг үед хийгдэж байсан хэв гажилт тодорхойлж судалгаа шинжилгээ хийж байсан ажлууд орхигдсон. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрч хотын төвд барилга барих газар хүрэлцээгүй болсон асуудал хурцаар тавигдаж байна. Энэ нь бага талбайд олон давхар барилга барьж асуудлыг шийдвэрлэх хялбар замыг сонгож байгаа хэдий ч эрсдэл ихтэй. Барилга, байгууламжийн ашиглалтын үеийн хяналт орхигдсоноор хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байна.Олон давхар барилгын онцлог нь бага талбайд ихээхэн масс /жин/ төвлөрөх явдал бөгөөд үүнээс болж янз бүрийн деформацийн нөлөөлөлд илүү их өртөмтгий болдог байна. Геодезийн хэмжилтээр байнгын, зарим тохиолдолд тасралтгүй хяналт шалгалт хийх шаардлага гарч байна.Иймд Улаанбаатар хотод зайлшгүй хэв гажилтыг тодорхойлох шаардлагатай барилга байгууламжийн судалгааг гаргасан болно. 

Хүснэгт 4. Улаанбаатар хотын хэмжээнд өндөр барилга, байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох төсвийн тооцоо

Үнэл-гээний дугаар

Ажлын нэр төрөл

Хэмжих нэгж

Ажлын хэмжээ

Жишиг үнэ

Нэгж ажилд км

Бүгд км

Бүгд үнэ

460

Хэмжилтийн цэг, тэмдэгт бэлтгэж суулгах: 3 м гүн хөрсний репер

репер

400

234098

5.5

2200

93,639,200

83

Полигоно-метрийн сэлгэцийн өнцөг ба зай хэмжих - IV анги

цэг

400

46363

14

5600

18,545,200

461

Хэмжилтийн цэг, тэмдэгт бэлтгэж ханын марк, репер

марк

1280

234098

5.5

7040

299,645,440

464

II ангийн нивелирдлэгийн хэмжилт

цэг

960

193051

2.5

2400

185,328,960

467

Барилга байгууламжийн хэв гажилт, суулт, хазайлт, гулсалтыг тодорхойлох геодезийн хэмжилт

цэг

1280

643567

2.5

3200

823,765,760

4.6

Тээврийн зардал

км

20440

582

 

 

11,896,080

 

Бүгд дүн

 

 

 

 

 

1,432,820,640

4.7

Хяналт шалгалт

%

 

6

 

 

85,969,238

 

Бүгд дүн

 

 

 

 

 

1,518,789,878

 

НӨАТ

%

 

10

 

 

151,878,988

 

НИЙТ ТӨСӨВ

 

 

 

 

 

1,670,668,866

   

Танилцуулга /21 аймгийн өндөр байгууламж/

Геодезийн ажлын хамгийн нарийн бүтэц зохион байгуулалтыг усан цахилгаан станц, атомын цахилгаан станцын хурдасгуур, антенны байгууламжууд шаарддаг. Төсөл бичихдээ эдгээр байгууламжуудад хийгдэх хэмжилтийн ажлыг сайтар товлож хэрэгжүүлнэ.

    Инженерийн барилга байгууламжинд үүсэх хэв гажилтын гол шалтгаанууд нь барилгын суурийн ул хөрсний зарим давхаргын хүч, хөрсний усны түвшин, хөрсний физик механик шинж г.м геологи, ус зүйн геологи, ус цаг агаарын нөхцлүүд байна. Зарим тохиолдолд эдгээр нөхцлүүдийг хайгуул судалгааны материалд тулгуурлан тогтоохоос гадна хөрсний дулааны горимын шинж байдал, ус цаг агаарын өөрчлөлтийн шууд ажиглалтыг зэрэгцүүлэн хийнэ.

   Барилга байгууламжийн суурийн хэв гажилтыг тодорхойлох ажил тусгайлан боловсруулсан программын шаардлагыг хангасан мониторингийн дагуу хийгдсэн байна.

    Уг дүрмийн 5.1.3. Өндөр барилга, байгууламжинд: цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга, 17 давхар (51 метр)-аас дээш барилга, дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агууржуулалтын яндан, ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр барилгад тооцно гэж заасныг үндэслэн судалгааг бүрдүүлсэн.

    21 аймгийн 330 сум, 45 суурингийн хэмжээнд байгаа өндөр барилга, байгууламжуудын судалгааг авах хүсэлтийг 2019 оны 01 дүгээр 29-ний өдрийн 1/172 дугаар бүхий албан бичгээр 21 аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн. 21 аймгийн ГХБХБГ-ын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран III улиралд багтаан судалгааг бүрдүүллээ. Судалгаанд 21 аймгийн төв, 330 сум, 45 суурин хамрагдсан.

    Үүнээс: Баян-Өлгий аймагт 1, Говь-Алтай аймагт 3, Говьсүмбэр 1, Дархан-Уул аймагт 4, Дорноговь аймагт 8, Дорнод аймагт 5, Дундговь аймагт 3, Орхон аймагт 3, Өмнөговь аймагт 25, Сэлэнгэ аймагт 2, Төв аймагт 4, Хэнтий аймагт 1 өндөр барилга байгууламжууд бүртгэгдсэн байна.

      Нийт: 516 ширхэг өндөр барилга байгууламж

Тэдгээрийг зориулалт, өндрөөр нь ангилсан байдлаар үзүүлбэл: Тэдгээрийг зориулалт, давхраар нь ангилсан байдлаар хүснэгтэд үзүүлэв. 

Хүснэгт 5. Өндөр барилга, байгууламжийн зориулалт

Ангилал

Тоо хэмжээ

Зориулалт

Тайлбар

1

Цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараалжингүй барилга

-

2

17 давхар түүнээс дээш (+51 метр) барилга

3

Үйлдвэрлэлийн барилга

Үйлчилгээтэй орон сууц

Дорноговь-2 /96-111 метр/, Хэнтий -1 /51 метр/

3

Дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агааржуулалтын яндан /уурын зуухны яндан/

5

Дархан-Уул-2, Орхон-2, Сэлэнгэ-1 /60-120 метр/

4

Ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр далан

-

5

Гүний уурхайн амсар дээрх өргүүрийн болон ус шахуургын цамхаг

-

6

радио телевиз, дахин дамжуулах станцын антены тулгуур /цамхаг/

21

Холбоо харилцаа, радио телевиз, үүрэн холбооны цамхагууд

Баян-Өлгий-1, Говь-Алтай-3, Говьсүмбэр-1,  Дархан-Уул-2, Дорноговь-3, Дорнод-6,  Дундговь-3, Орхон-1, Сэлэнгэ-1 /60-365 метр/

7

завсрын тулгуургүй 200 метр буюу түүнээс урт алгасалтай цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурууд

379

Эрчим хүч дамжуулах, аянга зайлуулах гэх мэт

Дорнод-2, Төв-377 /51-120 метр/

8

үр тарианы агуулах (элеватор),

8

Үр тариа хадгалах

Төв-8 /54 метр/

9

100 метрээс өндөр эсвэл битүү буюу хагас битүү дээвэртэй спортын цэнгэлдэх, цогцолбор (дугуйн уралдааны заал, хөл бөмбөгийн талбай, хоккей, уран гулгалтын, сагсан бөмбөг, усан бассейн танхим)

-

10

Салхин сэнс

99

Эрчим хүч үйлдвэрлэх

Төв-31, Дорноговь-43, Өмнөговь-25 /92-120 метр/

11

Нарны зай хураагуур

1

Эрчим хүч үйлдвэрлэх

Дорноговь-1 /110 метр/

Цаашид тавигдах шаардлага:

  1. Ашиглалтын үеийн суулт хазайлт, шилжилт, хэв гажилтыг тодорхойлоход шаардлагатай харьцуулалтын геодезийн байнгын цэг тэмдэгт, ханын марк суурилуулах ажлыг норматив баримт бичигт тусгуулах;
  2. Өндөр барилгын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шаардлагатай геодезийн байнгын цэг тэмдэгт, ханын марк суурилуулах ажлыг “Өндөр барилгын төлөвлөлт 31-17-10” БНбД 1 бүлэг болгон оруулахаар БХБЯ, БХТ-тэй хамтран ажиллаж байна.
  3. Өндөр барилга байгууламжийн суулт, хазайлт, шилжилт, хэв гажилтыг ашиглалтын явцад хийж хэвшүүлэх;

Хүснэгт 6. 21 аймгийн өндөр байгууламж

Д/д Аймгийн нэр Сум, суурин ХАЯГ ӨНДӨР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ: Материал Өндөр /м/ Ашиглалтанд орсон огноо Ашиглалттай эсэх B L
цуваа суурьтай, даацын тоосгон ханатай, сараал-жингүй барилга 17 давхар (51 метр)-ээс дээш өндөртэй барилга Дулааны ба атомын цахилгаан станцын утааны болон агааржуу-лалтын яндан Ус хөргүүрийн цамхаг, усан цахилгаан станцын бетон өндөр далан гүний уурхайн амсар дээрх өргүүрийн болон ус шахуургын цамхаг радио телевиз, дахин дамжуулах станцын антенны тулгуур завсрын тулгуургүй 200 метр буюу түүнээс урт алгасалтай цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгуурууд үр тарианы агуулах (элеватор) 100 метрээс өндөр эсвэл битүү буюу хагас битүү дээвэртэй спортын цэнгэлдэх, цогцолбор (дугуйн уралдааны заал, хөл бөмбөгийн талбай, хоккей, уран гулгалтын сагсан бөмбөг, усан бассейн танхим) Салхин сэнс Нарны зай хураагуур
0 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14   17 18 19 20 21
1 АРХАНГАЙ     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
2 БАЯН-ӨЛГИЙ Өлгий сум 13-р баг           1           Угсармал төмөр 365 1969 тийм N 48°24'56.07'' E90°17'30.53''
3 БАЯНХОНГОР     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
4 БУЛГАН     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
5 ГОВЬ-АЛТАЙ Есөнбулаг сум             1           төмөр 260 1978 он тийм  288525.7966 5139280.006
            1           төмөр 60 1978 он тийм  288892.3969 5139040.973
            1           төмөр 60 2003 он тийм  288553.5012 5133417.674
6 ГОВЬСҮМБЭР Сүмбэр сум 2-р баг           1           төмөр 96 1989 тийм    
7 ДАРХАН-УУЛ Дархан сум  15-р баг 10-р хэсгийн арын толгой дээр           1           төмөр 68 1987 тийм 49 29 34.895 105 59 33.358
1-р баг. Үр тарианы агуулах дээр 3 м пол           1           төмөр 90 2006.05.06 тийм 49 29 34.479 105 55 28.754
13-р баг Өмнөд үйлдвэрийн районд ДДЦС-ын хашаанд     1                 төмөр бетон бүрэн цутгамал 120 1985 тийм /шинэ яндан №2/ 49 26 10.830 105 57 26.893
13-р баг Өмнөд үйлдвэрийн районд ДДЦС-ын хашаанд     1                 төмөр бетон бүрэн цутгамал 80 1965 шинэ /хуучин яндан/ 49 26 11.237 105 57 29.555
8 ДОРНОГОВЬ Айраг сум 4-р баг /409-р дамжуулах станц/           1           Төмөр 97 1988 Тийм 45 48 46.69 109 18 7.02
2-р баг /410-р дамжуулах станц/           1           Төмөр 87 1989 Тийм 45 24 51.75 109 41 42.27
Сайншанд 3-р баг Сайншанд салхин парк                   25 1 Металл Хөнгөн цагаан, шилэн хөвөн хуванцар 110 2018.09.21 Тийм  44°54'36.79"N 110°12'35.58"E
Өргөн сум 4-р баг   1                   ган хийц 96 2015 тийм 44 43 44.41  110 47 52.34
1-р баг                   18   ган хийц 92 2019 тийм 44 54 53.23 110 14 25.08
4-р баг                       ган хийц 60 2019 тийм 44 43 26.79 110 46 21.01
Даланжаргалан сум Олон-Овоо баг   1                   Төмөр, Карказ 111 2017оны 6 сард тийм  45°56'13.12"N 108°57'15.75"E
Замын-Үүд сум 1 -р баг           1           Төмөр 90 2004 тийм  43°41'48.89"N 111°55'58.55"E
9 ДОРНОД Булган 3-р баг Зүүн цемент гүүрний зүүн талд           1           төмөр 271 1985 тийм 114°26'7.36"  48° 0'20.99" 
3-р баг Зүүн цемент гүүрний зүүн талд           4           төмөр 108 1985 тийм 114°26'14.81"  48° 0'1.97"
Хэрлэн сум 1-р баг  Чойбалсан 7 гудамж 713 тоот             1         Төмөр бетон 120 1967-1970 тийм 114°33'16.47"  48° 4'46.98" 
3-р баг Хэрлэн 2 гудамж 227 тоот           1           төмөр 67 1985 тийм 114°29'31.52"  48° 3'27.51"
Чулуунхороот сум 1-р баг Улз 1 гудамж 106 тоот             1           92 1985 тийм 115°41'43.25"  49°52'21.29"
10 ДУНГОВЬ Говь-Угтаал сум Сумын төв           1           Төмөр  91.7 1990 тийм  46°4.43.60"N 107°28'16.86"E
Цагаандэлгэр сум Сумын төв           1           Төмөр  73.7 1990 тийм  46°24.17.31"N 107°38'42.16"E
Сайнцагаан сум Сумын төв           1           төмөр 64.7 1990 тийм  45°48'12.66"N 106°13'25.61"E
11 ЗАВХАН     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
12 ОРХОН Баян-Өндөр сум Баян-Өндөр уулын орой дээр           1           Металл 65 1979 тийм    
Баян-Өндөр сум Баянцагаан баг     1                 Төмөр бетон 120 1987 тийм    
Баян-Өндөр сум Баянцагаан баг     1                 Төмөр бетон 100 1976 тийм    
13 ӨВӨРХАНГАЙ     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй       тийм    
14 ӨМНӨГОВЬ Цогтцэций Сийрст баг                   25   Цутгамал төмөр бетонон суурь, металл шон /багана/, сэнс 110 2017 тийм    
15 СҮХБААТАР     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй       тийм    
16 СЭЛЭНГЭ Сүхбаатар 4-р баг 2-р хэсэг     1                 Бетон 60 1989 тийм  50°13'52.51"N 106°13'18.09"E
            1           Төмөр 86   тийм  50°10'50.83"N 106°12'10.05"E
17 ТӨВ Алтанбулаг               202         Төмөр 51 2018 тийм    
Баян-Өнжүүл сум               175         Төмөр 51 2018 Ажиллаж байгаа    
Сэргэлэн  сум Салхит уул                   31   Төмөр 120 2013 он 6 сар тийм 47 34 37.53 107 11 23.03
Угтаалцайдам сум  Сумын төв               8       Төмөр бетон хийц 54 2013.9 сар тийм 48 15 09.04  105 23 58.87
18 УВС     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
19 ХОВД     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй            
20 ХӨВСГӨЛ     байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй       тийм    
21 ХЭНТИЙ Хэрлэн Хэрлэн сум, 4-р баг   1                   төмөр бетон карказ 51 2016 тийм 47 19 40.6 110 39 59.16
3 5 21 379 8 99 1
Return to top